“Сургуулийн автобус”-уудад шалгалт хийж байна

 

        Замын цагдаагийн газар 2016-2017 оны хичээлийн жилийг угтаж Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, илэрсөн зөрчил дутагдлыг арилгуулан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол улсын “Сургуулийн автобусанд тавигдах MNS6444:2014стандарт"-ыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх Ерөнхий боловсролын сургуулиудын “Сургуулийн автобус”-уудад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Тээврийн газартай хамтран 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд үзлэг шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад 55 сургууль, 4 цэцэрлэгийн нийт 132 хүүхдийн автобусыг шалгах юм гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)