Завхан аймгийн МАН шинэ даргатай боллоо

 

        Завхан аймгийн Монгол Ардын Намын Бага хурал болжээ. Аймгийн 24 сумын намын хороо, багийн намын үүрүүдээс сонгогдсон 323 төлөөлөгч өнгөрсөн УИХ-ын болоод аймгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар тайлан илтгэл сонсож, ялагдсан шалтгаанаа олон талаас нь нухацтай авч хэлэлцэж, цаашдын зорилтоо тодорхойлж дүгнэлт, зөвлөмж гаргажээ. Дүрмийнхээ дагуу зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, Аймгийн Монгол Ардын Намын хорооны 145 гишүүн, 17 тэргүүлэгчидээ шинээр сонгож баталжээ. Аймгийн Намын хорооны даргад найман хүн нэр дэвшиж өрсөлдсөнөөс нууц санал хураалтын дүнгээр Гэндэнсүрэнгийн Аюушжав үнэмлэхүй олонхийн санал авчээ. Орон тооны дэд даргаар М.Рэнцэнпүрэв, орон тооны бус бүс хариуцсан дэд даргаар Л.Батсайхан нар сонгогджээ.

 

Л.ЧИМЭГ​​​​​​​

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)