Монгол хүүхдүүдийн ядуурлын байдлыг судлан танилцууллаа

 

        Хүүхдийн ядуурал насанд хүрэгчдийнхээс ялгаатай байдаг ажээ. Учир нь, хүүхэд орлогогүйгээс гадна өрхийн хэрэглээний талаар шийдвэр гаргахад оролцдоггүй тул хүүхдийн ядуурлыг тухайн өрхийн орлого, зарлагаар хэмжих нь дутагдалтай. Тиймээс хүүхдийн ядуурлыг орлогоос бусад хэмжээс буюу гачигдлаар тодорхойлох боломжтой гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн албаныхан онцолж байна. Монголын хамгийн ядуу өрхөд амьдарч буй 0-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь нэгэн зэрэг дөрвөн гачигдалд өртдөг гэсэн судалгааг өчигдөр танилцуулав. Энэ үеэр Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Крис де Ньюбург судалгааг танилцуулахдаа “Монгол Улсад хүүхдийн ядуурал байгаа гэдгийг мэдэж байсан. Гэхдээ энэ удаагийн судалгаагаар хүүхдийн орлогын ядуурлаас илүүтэйгээр хүүхдийн олон хэмжээст ядуурал буюу хүүхэд ямар нэгэн хэрэгцээгээр гачигдаж байгаа эсэхийг судалсан юм. Жишээ нь, Монгол Улсад усан хангамж, ариун цэврийн байгууламж, орон сууц зэргээр бага насны хүүхдүүд гачигдаж байгаа нь харагдсан” хэмээв. Судалгааг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас хоёр жилд нэг удаа хийдэг Нийгмийн үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа болон Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд тулгуурлан гачигдлын олон хэмжээст давхацсан шинжилгээ (MODA)-ний аргачлалыг ашиглан хийжээ. Тус судалгаагаар Монгол Улсын нийт хүүхдийн хувьд усан хангамж, ариун цэврийн нөхцөл байдал тулгамдсан томоохон асуудал болох нь харагджээ. Ялангуяа хөдөө орон нутагт 5-14 болон 15-17 настай хүүхдийн тэн хагасаас илүү нь ундны цэвэр усны хүртээмж хангалтгүй бөгөөд гурван хүүхэд тутмын нэг нь шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжийн асуудалтай тулгарч байгаа аж. Уг гачигдлын хүнд, илүү ноцтой байдал хөдөө орон нутагт, тэр дундаа хангайн бүсэд илүүтэй тохиолдож байгаа аж. Мөн Монгол Улсад хүүхдийн сургуульд хамрагдалт харьцангуй өндөр байдаг боловч сургалтын чанар, үр дүн хоцрогдолтой байгаа гэсэн судалгааны дүн гарчээ.

 

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (150.129.141.48)

    2016-08-26

    ODOO HKUUHKDIIN MENGIIG OLGOHKDOO ZEREGLEL TOGTOOSON NI SHAL HKUDAL TOGTOOSON GEJ HKOROONII HKEDEN ABGAI NAR EERSDIIN TANIL, EERSDIIN HKUUHKDEE ORUULCHIHKAAD BUTEN ENCHIN GANTSAARAA HKUUHKDIIG BAYAN GEED SHUUD BICHSEN DG. UUNIIG L EERCHILJ UNEN ZEB BOLGOMOOR BNA

  • zoloo (122.254.126.2)

    2016-08-26

    tiimee uneheer tiim bga tur zasag anhaarch ireedui hoochid bodlogiin alham hiih tsag negent ireed bur ruildaa hureed bgaag medeh heregtei

  • zzz (89.217.200.133)

    2016-08-25

    Surgaad baihdaa yahavdee, naad ard tymniihee amdraliig deeshlyyleech dee,,,medeej ail orh bolgon orn suuztai baih , ediin zasag ni deeshilj baij ariun zevree sahina bizdee hachin um yariad