6000 гаруй сурагч гуравдугаар ээлжид хичээллэнэ

 

        Улсын хэмжээнд 9168 хүүхдийн суудалтай 22 сургууль, 500 ор, 900 суудалтай таван цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор, зургаан спорт заал, найман дотуур байрыг энэ онд ашиглалтад оруулах ажээ. Үүнээс Улаанбаатар хотод 2560 суудалтай зургаан сургууль, 500 ор, 900 суудалтай таван цэцэрлэгбага сургуулийн цогцолбор, спорт заал, дотуур байрыг ашиглалтад оруулах юм байна. Гэсэн хэдий ч сургууль цэцэрлэг хүрэлцээгүй хэвээр, сурагчид гурван ээлжээр хичээллэж, цэцэрлэгийн насныхан гэртээ цоожлуулан үлддэг байдал давтагдах нь. Өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд улсын хэмжээнд нийт 24 сургууль гурван ээлжээр хичээллэж, нийт сурагчдын 1.2 хувь буюу зургаа мянга гаруй нь гуравдугаар ээлжид хичээллэж байжээ. Гурван ээлжтэй хичээллэж буй сургуулийн 24 нь нийслэлийнх бол хөдөө орон нутгаас Хөвсгөл аймгийн “Гурван эрдэнэ” сургууль л гурван ээлжээр хичээллэдэг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)