Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай эх орондоо ирлээ

 

        "Рио 2016" олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн Монголын ард түмнийг омогшоож огшоосон Д.Отгондалай өнөө өглөө 06.00 цагт эх орондоо ирлээ. Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, ХХЕГ-ын дэд дарга, бригадын генерал Ч.Сайнтөр болон хил хамгаалах байгууллагын хамт олон, үлээвэр найрал хөгжим, Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Монголын Боксын холбооныхон тосч авсан юм. Тэрээр эх орондоо ирсэн даруйдаа Спортын төв ордоны бэлтгэлийн тамхимдаа очиж рингнээсээ адис авсан ба ХХЕГ-т очиж удирдлагуудтайгаа уулзлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)