Б.Чойжилсүрэн: Зээлийг зээлээр төлөхөөс өөр гарцгүй болчихжээ

        УИХ­ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тус чуулганаар 2016 оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд буй. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээс гадна, оюутнуудад улирал бүр олгодог 70 мянгыг зогсоож, эмч, багш нарын 36 сарын тэтгэмжийг бууруулахаар оруулж ирээд байгаа юм. Энэ мэт анхаарал татсан зарим сэдвийн хүрээнд салбарын сайд хэрхэн хариулсныг хүргэж байна.

 

-Төсвийн тодотголд маш олон хэмнэлт, хасалт таналт оруулж ирсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна. Цаашлаад МАН сонгуулиар өгсөн амлалтынхаа эсрэг зүйл хийх нь гээд байна л даа. Та үүнд салбарын сайдын хувьд ямар тайлбар өгөх вэ?

 

-Хэдийгээр олон нийт шүүмжилж байгаа ч нөхцөл байдал үнэхээр хүнд байна. МАН 2016 оны сонгуульд орохдоо сонгодог зүүний бодлого барина, ард иргэдийн дунд үүсээд байгаа орлого зарлагын балансыг арилгана гэж амласан нь үнэн. Харамсалтай нь, улс орон үнэхээр хүнд байдалд орчихож. Миний хувьд Сангийн сайдын ажлыг аваад сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бодит тоон мэдээллүүдтэй танилцахад нөхцөл байдал хэт хүнд болчихжээ. Улсын төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн алдагдлыг 18.2 хувьтай байхаар оруулж ирж байгаа. Гэхдээ манай Засгийн газрыг байгуулагдахаас өмнө буюу өмнөх Засгийн газар урьдчилаад бүх тооцоо судалгааг гаргачихсан байсан. Өмнөх Засгийн газар төсвөө баталсан шүү дээ. Ер нь эдийн засгийн бүтэц маань эргэж харахаас аргагүй болчихсон байна. Нийгмийн хэрэглээ маш өндөр байдаг, гэтэл олж байгаа орлого нь түүнтэйгээ дүйцэхгүй болчихсон байгаа учраас эдийн засгийн бүтцийг цогцоор нь эргэж харах шаардлага гарч байна л даа.

 

-Энэ байдлаас гарах арга замыг эрх баригч нам бүрэн тодорхойлж чадав уу?

 

-Хэд хэдэн үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж таарна. Тэдгээрийн эхнийх нь төсвийн бодлого гэж ойлгох хэрэгтэй.

 

-Татвар нэмэхгүй гэсэн МАН-ын амлалт эргэх тал руугаа орчихов уу. Тухайлбал, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хүртэл нэмэгдүүлнэ гэхээр хүн бүрт хамаатай эмзэг асуудал болж хувираад байна л даа?

 

-МАН-ын мөрийн хөтөлбөрт шинээр татвар нэмэхгүй гэсэн амлалт өгсөн. Ингэж амлалт өгсөн ч улс орны байдал үнэхээр хүнд байгаа учраас цөөн хэдэн татвар нэмэх талаар ярилцаж байна. Тухайлбал, хувь хүний орлогын албан татвар дээр цалингийн хэмжээ нь 2.5 сая төгрөгөөс дээш бол 25 хүртэлх хувь, 2.5 саяас доош цалинтай бол урьдынхаараа буюу 10 хувийн татвар авахаар байгаа. Гэхдээ цалингийнхаа 25 хувийг хасуулах хэсэг нь маш цөөхөн байгаа. Нийт цалин авдаг хүмүүсийн 0.1 хувьд ч хүрэхгүй байгаа юм шүү дээ.

 

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснийг буцааж бууруулах боломж бий юү?

 

-Энэ асуудлаар Засгийн газраас судалгааны ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийнхэн одоо судалж байна. Тэтгэврийн сан маань өөрөө өөрийгөө санхүүжүүлж чадахаа больсон. Хүн амын насны бүтцээс шалтгаалаад жилд тэтгэвэрт гарч байгаа хүний тоо 15-20 мянгаар нэмэгдэж байна шүү дээ. Ийм нөхцөлд тэтгэврийн санд улсын төсвөөс өгч байгаа татаасын хэмжээ 400 орчим тэрбумд хүрчихээд байна. Тийм учраас нийгмийн даатгалын шимтгэлийг одоо мөрдөж буй журам буюу ажилчид өөрсдөө 10 хувь төлдөг байсныг 1-2 функтээр нэмэхээс аргагүй байдал үүссэнийг хэлье.

 

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг бүрэн зогсоох уу эсвэл түр зуурын арга хэмжээ юү?

 

-Энэ удаагийн төсвийн тодотголоор ахмадуудад хатуу хандсан зүйл ерөөсөө байхгүй гэдгийг тодотгоё. Эсрэгээрээ бид ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах судалгаа, боломжийг хайж байна. Харин Хамтын тэтгэврийн тухай хуулийг энэ болон ирэх оны төсвийн жилд хэрэгжүүлэх санхүүгийн боломж байхгүй. -Багш, эмч нар тэтгэвэрт гарахад нь олгодог 36 сарын тэтгэмжийг бууруулсан нь маш их шүүмжлэлд өртөж байна. Энэ мөнгөө авахаар хүлээж байгаа хүмүүст таагүй мэдээ болж очих нь гарцаагүй байх? -Ийм бухимдал байгаа. Гэхдээ эдийн засаг хүндэрчихсэн 2016, 2017 онд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байгааг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Ойрын хоёр жилдээ энэ мэт нийгмийн халамжуудаас татгалзахаас өөр сонголтгүй. Хэчнээн хичээгээд ч өгөх мөнгө алга байна шүү дээ.

 

-Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг нэг мөсөн болиулж байгаа хэрэг үү. Мөн хүүхдийн мөнгөнд хязгаарлалт хийхээс өөр гарц байсангүй юу?

 

-Оюутны 70 мянгын тухайд энэ удаадаа бэлэн мөнгө олгохоо зогсоогоод оронд нь “Оюутны сургалтын төлбөрийн сан” гэж байгуулсан. Энэ санг бий болгохын тулд улсын төсөвт 90 тэрбум төгрөг суулгасан. Ингэснээр оюутнуудад төрөөс үзүүлж буй дэмжлэгийг илүү бодитой зүйлд зарцуулна гэж тооцож байгаа юм. Хүүхдийн мөнгийг төсвийн тодотголын төсөлд зорилтот бүлэг буюу нийт хүүхдийн 60 хувьд нь сар бүр 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэсэн шийдвэртэй байгаа. Цаашдаа бид 2019 оны төсвийн жилээс эхлэн энэ мөнгийг бүх хүүхдэд олгож эхлэх санхүүгийн нөхцөл үүсгэхээр ажиллаж байна.

 

-Ипотекийн зээлийг зогсоох вий гэсэн болгоомжлол нийгэмд их байна. Энэ талаар Засгийн газар дээр ярьж байгаа зүйл бий юү?

 

-Ипотекийн зээлийг зогсоохгүй байхын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Монголбанк Сангийн яам, Засгийн газрын зүгээс энэ зээлийг цаашид хэрхэн, хэвээр нь хадгалж үлдэх гарцыг өнөөдөр ч судалсаар байгаа.

 

-Төсвийн тодотголд нийт хэчнээн зардлыг бууруулахаар оруулж ирсэн юм бэ?

 

-2016 оны төсөв дээр нэг их зардал бууруулж чадахгүй байгаа шүү дээ. Ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг л хэмнэхээр байгаа юм. Төсөт тодотгол хийсэн ч хэрэгжүүлэх хугацаа нь ердөө гуравхан сар. Төсвийн тодотголыг батлаад шийдвэрээ хэрэгжүүлж эхлэхэд есдүгээр сар гарч таарах байх.

 

-Төсвийн алдагдал оны төгсгөлд хэд хүрэхээр байна вэ?

 

-Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн алдагдал оны төгсгөлд дөрвөн их наяд төгрөг давна.

 

-“Стэнд бай” хөтөлбөрийг Засгийн газар нууцаар хэрэгжүүлээд эхэлчихлээ. Энэ хөтөлбөрт хамрагдах нь буруу гэх мэт шүүмжлэл багагүй өрнөж байна. Ер нь Засгийн газар энэ хөтөлбөрийг судалж байгаа юу?

 

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэж урьдчилж хэлэхэд эрт байна. Олон улсын валютын сангийнхантай уулзсанаас хойш энэ талаарх мэдээлэл их гарч байна л даа. Гэтэл энэ сангийнхан жил бүр манай улсад ирж уулзалт хийдэг. Үүний дагуу л тогтмол болдог уулзалтыг саяхан бид хийсэн хэрэг. Цаашдаа ч ээлжит уулзалтуудыг хийж таарна. Хэлэлцээрийн явц, үр дүнгээс хамаараад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхээ шийдэх байх.

 

-Төсвийн тодотголд хийж буй таналтуудыг зээлээ төлөхийн тулд хийж байгаа гэх мэдээлэл байсан, энэ үнэн үү. Манай улс ирэх жилээс “Чингис”, “Самурай” бонд болон бусад өр, төлбөрөө төлж эхлэхээр байгаа шүү дээ?

 

-Үнэхээр эдгээр төлбөр манай улсын өмнө тулчихаад байна. Хамгийн эхэнд 2017 оны гуравдугаар сарын дундаас эхлээд Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх шаардлага үүсч байна. Харин харамсалтай нь, Монгол Улсын Засгийн газарт энэ их зээлийг төлөх хэмжээний мөнгө алга. Тэгэхээр зээл авч байж өмнөх зээлээ төлөх зарчмаар явахаас өөр гарцгүй л байна даа.

 

-Эдийн засаг сэргээд ирэхээр өнөөдрийн төсвийн тодотголд оруулж буй таналтуудыг эргэн хэрэгжүүлнэ гэж ойлгож болох уу?

 

-Мэдээж МАН мөрийн хөтөлбөрт амласан зүйлүүдээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Таналтуудыг нөхөж олгох эсэхийг тухайн үеийнхээ нөхцөл байдалтай уялдуулж шийдэж таарна. Ямар ч байсан бид эхний ээлжид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хоёр хэсэгт хуваан хэрэгжүүлнэ. Эхнийх нь эдийн засгийн уналтыг зогсоох, дараа нь тогтмолжуулах. Улмаар өсгөх. Эхний үе шат бол 18 орчим сар үргэлжлэх болов уу гэсэн таамаг байна.

 

-Нөгөө талаас эдийн засаг хүнд байхад Монголбанк бодлогын хүүгээ огцом нэмсэн нь түргэдсэн алхам боллоо гэх шүүмжлэл өрнөөд байна л даа?

 

-Бодлогын хүүг нэмэх нь мэдээж сайн алхам биш. Бодлогын хүүг нэмнэ гэдэг нь зээлийн хүүг нэмнэ л гэсэн үг шүү дээ. Гэхдээ аргагүйдээ л авсан арга хэмжээ гэдгийг тухайлан хэлье. Сайн арга биш гэсээр байгаад гадаад валютын ханшийг алдчихвал бүр ч хүнд нөхцөл рүү орно шүү дээ.

 

-Эдийн засаг сэргээд ирэхээр нөхөж олгож магадгүй гэсэн үг үү?

 

-Нөхөж олгох эсэхийг тухайн үеийнхээ нөхцөл байдалтай уялдуулж шийдэж таарна. Ямар ч байсан бид эхний ээлжид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хоёр хэсэгт хуваан хэрэгжүүлэх гэж байгаа шүү дээ. Эхний үе шат бол 18 орчим сар үргэлжлэх болов уу гэсэн таамаг байна.

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (33)

  • (202.126.89.171)

    2016-08-28

    оюутан бүр мөнгө авдаггүй шдээ. сурлагын голджоор л авдаг,яагаад урамшуулж болохгүй гэж?????? ямар их туйлширч хасна, танана, хална, татварыг нэмж ард түмнээ мөлжинө гэхээс өөрөөр сэтгэдэггүй ээ????ямар их сэтгэлгээний болон оюуны ядууралтай юм бэ энэ ман чинь, ан байсан бол арай өөрөөр арга зам хайх байсан даа.

  • (112.72.11.134)

    2016-08-27

    urshuulin huuli garsan bizdee . nuusan bol urshuusun . nuugaagvi bol huraana geed yu gutcaad bgaa yum be . huulia tailbarlaachee . yadaj hvv torguuli urshuuld hamragdsan bizdee

  • зочин1 (103.212.118.66)

    2016-08-26

    Зөв өө. Бүх яам, агентлагт олон хуульч, сэтгүүлч, бас юу хийдэг нь тодорхойгүй Мэргэжилтнүүд, Ажилтнууд олон байна. Тэрээр 1 хүний хийх ажлыг 2-3 хүн хийж байна. Уг нь хүн ам цөөн монгол улсад 1 хүн 3-5 хүний ажил хийх ёстой. Энэ бүхнийг одоо цэцгцлэх цаг болсон.

  • захирал (103.212.118.66)

    2016-08-26

    Зөв өө. Бүх яам, агентлагт олон хуульч, сэтгүүлч, бас юу хийдэг нь тодорхойгүй Мэргэжилтнүүд, Ажилтнууд олон байна. Тэрээр 1 хүний хийх ажлыг 2-3 хүн хийж байна. Уг нь хүн ам цөөн монгол улсад 1 хүн 3-5 хүний ажил хийх ёстой. Энэ бүхнийг одоо цэцгцлэх цаг болсон.

  • зочин (103.212.118.66)

    2016-08-26

    Зөв өө. Бүх яам, агентлагт олон хуульч, сэтгүүлч, бас юу хийдэг нь тодорхойгүй Мэргэжилтнүүд, Ажилтнууд олон байна. Тэрээр 1 хүний хийх ажлыг 2-3 хүн хийж байна. Уг нь хүн ам цөөн монгол улсад 1 хүн 3-5 хүний ажил хийх ёстой. Энэ бүхнийг одоо цэцгцлэх цаг болсон.

  • (202.70.41.166)

    2016-08-26

    Яагаад одоо ажиллаж байгаа бид тэтгэвэрийн хүмүүсийн тэтгэвэрийн мөнгийг өөрсдийнхөө цалингаас бүрдүүлэх ёстой юм бэ тэдгээр хүмүүс энэ улс оронд олон жил хөдөлмөрлөж төлсөн татвараа эргүүлэн авах гэж байгаа тиймээс хүмүүсийн НДШ-ийг нэмэхээс өөр арга хэмжээ авах нь чухал өмнө нь НДШ 29 хувь байхад цалингаа бүрэн мэдээлдэг ААНэгжүүд маш цөөхөн байсныг эргэж нэг харах хэрэгтэй болов уу одоо НДШ-ийг нэмэгдүүлсэнээр эдийн засгийг ургашлуулах биш ухраах арга хэмжээ юм ХХОАТатварын төлөх хүмүүс нь нийт ХХОАТатвар төлөгчдийн 1 хувь хүрэхгүй гэж байгаа хэдий ч цалингаа нэмэгдүүлэх гэж байгаа ААНэгжүүдийн ажилчдад хүндрэл учруулна гэдгийг ойлгох хэрэгтэй байх үүнээс үүдээд далд эдийн засаг нэмэгдэх нэг хэлбэр болно

  • Зочин (103.11.195.52)

    2016-08-26

    Энэ улсад татвар төлдөг хүмүүс нь Чойжилсүрэнгийн нүдэнд мөнгө болж харгдаад байгаа хөөрхий дундчууд ханаж цадахгүй идэж уудаг хулгай луйвар хийдэг авилгалддаг баячууд нь төлөх ёстой татвараа төлөхгүй төрөөр өршөөлгөөд л болоо, эмзэг бүлэг гээд байгаа ядуучууд нь ялархаад амандаа хоолоо чихүүлнэ. Татвар нэмэх бол өршөөлд хамрагдсан бүх компаниудийн татварын өрийг буцааж төлүүл шударга байя. Чойжилсүрэн гуай та өөрийнхөө хувийн компаниудын орлого улсад төлсөн татварыг ард түмэнд баримттайгаар хэлдээ!!!!!!!! Ажилчиддаа хэдэн төгрөгийн цалин өгдөгөө хэлдээ чи. Энэ дундчууд чиний барисан тансаг зэрэглэлийн тэнгэрт хадсан үнэтэй байрыг худалдаж авч чаддаггүй болохоор нь татварыг нь нэмж төрөөс авсан зээлээ төлүүлэх гэж байгаан биздээ

  • (202.21.106.101)

    2016-08-26

    за даа энэ ч санаа нь цаашаагаа хүндээ. одоо зээлийн барьцаанд монголыг тавих л гээд байгаа санааг нь ойлго.

  • зүрх судас (202.179.29.151)

    2016-08-26

    Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга билчэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • Зочин (202.70.41.166)

    2016-08-26

    НДШ болон ХХОАТатварын хувь хэмжээг нэмэгдүүлвэл далд эзийн засгийн дахин үүснэ гэдэгийг ерөөсөө ухаарахгүй зүйл боловсруулах юм даа ядаж эдийн засгийн мэдлэг мэргэжилтэй хүнийг сонгох хэрэгтэй байсан юм Сангийн сайдаараа

  • (139.5.216.247)

    2016-08-26

    БОЛЬЁ ОО

  • (202.179.7.34)

    2016-08-26

    Үнэхээр ядарсан ард иргэдийнхээ халаасруу гар дүрэхээс өөр аргагүй болсон юм бол эхлээд тэр дэд сайд, дэд дарга нарыгаа хасаачээ,худалч нараа

  • (202.55.191.34)

    2016-08-26

    Ded saiduudaa bolioch ee byluunii alba sh dee muruuruu ajlaa hiij humuusiin tatvariig nemene genee ted tsuun ch gesen ta nart yamar buruu yum hiisen yum be

  • (202.179.11.222)

    2016-08-26

    Үнэн гэж байдаг бол эхлээд офшорчдооссоо арга хэмжээг ав ард түмэн хүлээр байна тиймгүй бол 2020 он хүлээж байна Улс эх орныг минь аврах хэрэгтэй байнаа

  • (202.9.40.247)

    2016-08-26

    ОЮУТНУУДААС ӨМНӨ ОФШОРЧИДДОО АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ УЛС ОРНЫГ МААНЬ ХЭН ИИМ БОЛГОСНЫГ ШАЛГААЧЭЭ

  • man=mungu (202.21.112.238)

    2016-08-26

    xasaltaasaa uursduusuu exel

  • (59.153.112.140)

    2016-08-26

    төрийн эргэлт энэ тэр гэж ард түмнийг эмх замбараагүй байдалд шууд уриалж байгаа нөхдийг IP-гээр нь олж тогтоон барих хэрэгтэй. Ядуу байж болно. Дайтаж болохгүй. Ядарч болно, Байлдаж болохгүй шүү. Тэгвэл жинхэнэ гадаадынханы зууш болно гэдгээ бодолцох учиртай:.

  • zochin (220.75.166.30)

    2016-08-26

    turiin ergelt hiij ene bukh avilgach luivarchdiig buudaj alj baij uls hugjinu

  • zochin (220.75.166.30)

    2016-08-26

    turiin ergelt hiij ene bukh avilgach luivarchdiig buudaj alj baij uls hugjinu

  • bi (103.26.193.199)

    2016-08-26

    baahan tanah yum yariad bgaa hernee ashiggui zuild mungu zartsuulah yum l yariad bhiin

  • (139.5.219.242)

    2016-08-26

    Баялгаа гадныхантай нийлж зарсан офшортонгууд хаустангууд Тереес терсен тэрбумтангууд АСЕМ н нэрээр хаус зочид буудлын зээл гээд л буцааж тер нь херенгее цуглуулж эзэн болох хэрэгтэй тэгэхгуй бол цаашид уе дамжсан Тереес терсен тэрбумтангуудын того буурахгуй монгол Улс ядуурсаар буурай улсын тоонд орох л дутаж Байна ОТ н гэрээгээр тоглогчидыг шалгах хэрэгтэй олон гишууд энэ талаар тодорхой бичээд байгаа шуу дээ

  • зочин (43.242.241.86)

    2016-08-26

    36 сарыг 1-12 сар болгоно гэдэг арай л биш үү? хасаж танаж болно. гэхдээ шууд бараг 100% танаж болох уу? ядаж 50% байдаг байгаа даа.тэр олон тэрбумтануудынхаа нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг нь дээшлүүлэх хэрэгтэй шүү дээ. хоёр идэхгүй хоосон хонохгүй арай гэж явж байгаа хүмүүс рүүгээ дайрч ядуугийн эгнээ рүү шилжүүлэхээс өөр арга алга байна гэж үү дээ

  • (202.9.41.251)

    2016-08-26

    төрөөс төрсөн баячуудаас мөнгөө авалдаа тёндёр мёндёр гээд зөндөөл будлайн байгаа шүүдээ нам тэр хамаагүй

  • (103.229.122.239)

    2016-08-26

    Оюу толгой, Таван толгой таг мартагдсан уу, гадна дотны луйварчдад баялагаа бэлэглэчихээд ингэж уйлж гуншганаж ядарсан олны хармаа халаас ухахаа боль, луйварчдаас татвар болоод идсэн уусан мөнгийг эргүүлж авах талаар яагаад ам ангаахгүй, татвар нэмнэ, тэтгэмж хасна гэж яриад байна

  • (27.123.213.131)

    2016-08-26

    СОНГОСОН БОЛ БУСДЫГАА ХҮНДЭТГЭЖ ЗҮГЭЭР Л АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ, АРД ИРГЭДЭЭС Ч АСУУХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ АСУУХ БАЙСАН ЮМ БОЛ ТА БҮХЭН АЛБАН ТУШААЛ АВСНЫ УЧИР УТГА БАЙХГҮЙ

  • (202.131.242.254)

    2016-08-26

    Hamag yumaa l omnoh zasgiin gazarluu chiheed baihiin. Tiim l bsan yum bol yaah gej hudlaa amalsiin. Ugaasaa hudlaa nam shd MAH.

  • тайван бай... (43.242.243.127)

    2016-08-26

    Монгол Улсын ЗГ 3сая гаруй иргэдээ хамгаалах, амьдралын баталгааг хангах үүргийг ҮХ-ын дагуу биелүүлэх эрхэм зорилго,зорилтоос буцаж буйд харамсаж бнаа.. Одоогийн хэрэгжүүлэхээр зэхсэн төсөл хуулиа нийт иргэдээс асуугаад шийд эс зөвшөөрвөл ширүүн тэмцэлтэй учирч болшгүйг сануулж байнаа...Ийм ойворгон шийдвэр сайн зүйл болдоггүй санаач... Улс сан хөмрөгөөр баян байгаа.. Хүмүүсийн амьдрал эрс дордоноо.....

  • тайван бай... (43.242.243.127)

    2016-08-26

    Монгол Улсын ЗГ 3сая гаруй иргэдээ хамгаалах, амьдралын баталгааг хангах үүргийг ҮХ-ын дагуу биелүүлэх эрхэм зорилго,зорилтоос буцаж буйд харамсаж бнаа.. Одоогийн хэрэгжүүлэхээр зэхсэн төсөл хуулиа нийт иргэдээс асуугаад шийд эс зөвшөөрвөл ширүүн тэмцэлтэй учирч болшгүйг сануулж байнаа...Ийм ойворгон шийдвэр сайн зүйл болдоггүй санаач... Улс сан хөмрөгөөр баян байгаа.. Хүмүүсийн амьдрал эрс дордоноо.....

  • Зочин (202.9.40.191)

    2016-08-26

    Чи өөриинхөө уурхайг хөгжүүлэх гээд улсын мөнгыг авах гэж бна уу АН аас илүү сэтгэж сэтгэл гаргаж ажллаач новш минь

  • man ogtsor (122.201.21.37)

    2016-08-26

    bitgii erguut novshnudaa niigmiin daatgalin shimtgelee nemeed ard irgedee shulahnuu pizdanuud erdenet uildver 5 tolgoi oyu tolgoi geed asar ih hemjeenii ashig oldog gazruudaasaa idej uugaach ard irgedee sohruuleed oorsdoo 600 terbumee oloh mongo ni alguu ard tumen temtseh heregtei

  • Зочин (202.21.100.162)

    2016-08-26

    Сайханбилэгийн ЗГ ийм арга хэмжээ авах гээд ярьж эхлэхэд танай нам эсэргүүцээд бөөн юм болоод Ард түмний дунд сенсааци үүсгээд байсан биз дээ. Тэр үед шийдсэн бол өдийд ийм хариуцлагагүй байдал үүсэхгүй байсан байна. Одоо битгий нэр олох гээд бай

  • Зочин (202.21.100.162)

    2016-08-26

    Сайханбилэгийн ЗГ ийм арга хэмжээ авах гээд ярьж эхлэхэд танай нам эсэргүүцээд бөөн юм болоод Ард түмний дунд сенсааци үүсгээд байсан биз дээ. Тэр үед шийдсэн бол өдийд ийм хариуцлагагүй байдал үүсэхгүй байсан байна. Одоо битгий нэр олох гээд бай

  • (103.229.121.112)

    2016-08-26

    төрийг дампууртал луйвар дээрэм хийсэн улсад хариуцлага хүлээлгээч.