Италид дахин газар хөдөлжээ

 

        Италид дахин хүчтэй газар хөдөлсний дараа тус улсын Ерөнхий сайд Маттео Ренци гамшгийн бүс Риетид хэвлэлийн бага хурал хийжээ. Тэрбээр “Италийн төв нутагт болсон 6.0 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 250 хүн амь эрсэдлээ” хэмээсэн байна. Италийн Онцгой байдлын газраас нийтэлсэн мэдэгдэлд “Энэ удаагийн газар хөдлөлтийн хүч нь 2009 онд Лагулад болсон газар хөдлөлтөөс хүчтэй байлаа. Гамшгийн онцгой байдал зарласан. Одоогоор авран хамгаалах ажилд 100 гаруй аврагч, сайн дурын ажилтнууд оролцож байна. Нас барагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй” гэжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар өнгөрсөн лхагва гаригийн үүрээр болжээ. Газар хөдлөлтийн хүрээ 4.2 километр газрыг хамарчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)