Монголын баг тамирчдыг тодорхойгүй хугацаагаар тэмцээнд орох эрхийг хасчээ

 

        Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд  ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдаан маргаантай болсон. Тэрээр хүрэл медалийн төлөө Узбекстаны Наврузовтай барилдаж, оноогоор тэргүүлж явсан ч цаг дуусах мөчид торгуулж ялагдсан билээ. 

 

Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, туслах дасгалжуулагч Ц.Цогтбаяр нар шүүгчдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн хувцсаа тайлан эсэргүүцсэн юм.

 

Тэгвэл Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос Монгол Улсын баг тамирчдыг хуваарьт тэмцээнүүддээ оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Ингэхдээ тодорхойгүй хугацаагаар хасах шийдвэр бүхий захиа ирсэн гэдгийг Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

 

 

Б.Цэцэн

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • зочин (150.129.142.209)

    2016-08-26

    Олимп нэртэй шударга бусын наадамд заавал оролцсоны ашиг тус гэж байгаа юм уу? 200 гаруй орноос олимпийн медаль аваагүй ихэнх нь байна. Олон медаль авсан улсын нэр хүнд өслөө гээд яах юм. Нийтийн биеийн тамираа л хөгжүүлэх нь чухал.

  • zochin (139.5.217.115)

    2016-08-26

    Unen zuv medeelel ugul duu, zahia irsen bh shig bna gesen chin yuu gesen ug ve

  • ee huurhii (202.179.25.46)

    2016-08-26

    ee huurhii balarch de