Хүн амины хэрэг биш болох нь тогтоогджээ

Энэ сарын 24-ны өглөө үүрээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.  Тодруулбал, СБД-7 "10-р байрны гадна цусанд хутгалдсан хүн хэвтэж байна" гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад, тус байрны гадна байрлах под станцын урд ХУД-3 хороонд суух Л /эр,37н/ нь мэсний шархтай байсан байна. Тухайн үед цагдаагийн байгууллагы алба хаагчид түргэн тусламжийн 103-аар ГССҮТөвд хүргэжээ. Тухайн үед хохирогч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Одоогоор уг хэргийг СБДЦХ-1 шалгаж байна. Шалгалтын урьдчилсан байдлаар хүн амины хэрэг биш болох нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан иргэн хүйтэн мэсээр өөрийгөө гэмтээж улмаар цус алдаж ухаан нь самуурсан үедээ баахан алхсан байна. Явж байхдаа гараа зүсэж байсан нь бичлэгт буусан байна.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)