Алдаа гаргасан тамирчнаа алтаар шагнаж угтах нь монгол ухаан уу, өрөвч сэтгэл үү

 

        Риогийн олимпоос зээрэнцэг шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Польшийн тамирчин Петр Малаховский хорт хавдраар шаналж буй хүүхдэд туслахын тулд олимпын медалиа дуудлага худалдаанд оруулахаар болсон тухайгаа өөрийн цахим хуудсаар мэдэгджээ. Түүний энэ шийдвэрийг дэлхийн өнцөг булан бүрт талархан хүлээн авч байна. Тэгвэл 2012 оны Лондоны олимпоос хүрэл медаль хүртсэн Польшийн серфингийн тамирчин София Носети Килепака хөрш айлынхаа таван настай охины эмчилгээнд зориулж мөн л медалиа дуудлага худалдаанд оруулж байв. Энэ мэт жишээ цөөн хэдий ч олимпын наадмын медальтнуудын дунд бий. Харин ялагдал хүлээсэн тамирчинд хандив цуглуулж, медаль гардуулсан тухай мэдээг та хаа нэгтээгээс сонсч байсан уу...? Өчигдрийг хүртэл шүү.

 

Харин монголчууд бид ялагдал хүлээсэн тамирчиндаа шижир алтаар цутгасан хүрэл медаль бэлэглэхээр хандив цуглуулж эхлээд байна. “Рио-2016” олимпын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д хүч үзэж бүтэлгүйтсэн Ганзоригийн Мандахнаранг монголчууд хүрэл медалийн эзэн гэдэгт бат итгэж байгаа. Энэ бүхний эсрэг талд дэвжээний шүүгчийг “Новш” гэж тодорхойлж байна. Энэ бүхэн Монгол Улсын үндэсний телевизийн тайлбарлагчаас бүр их хамаатай. Бөх таньдаг, барилдааныг мэдэрдэг, мэдээлэл сайтай байж болно.

 

Хамгийн гол нь шинэ дүрэм журмыг тайлбарлагч нар сайтар судлах шаардлагатай байсан мэт санагдана. Д.Сумъяаг аваргын төлөөх барилдаанд ялагдахад хүртэл дэвжээний эзэн орны бөх, тухайн барилдааныг дэнсэлж байсан шүүгч хоёр л буруутан болж үлдсэн. Тайлбарлагч хүртэл “Луйвардчихлаа шүү дээ” гэж чанга дуугаар хэлж, ард түмнийг талцуулж амжсан удаа бий. Хэрэв дүрэм журмаа мэдэхгүй бол олимпын зэрэглэлийн шүүгчээс өмнө дүгнэлт хийхээ азнах хэрэгтэй байсан мэт бодогдоно. Гол шалтгаан нь ердөө л энэ. Харин алтаар медаль бүтээж өгөх болсон талаар Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны гишүүн Д.Алтанхуяг “Г.Мандахнаран баараггүй авсан хүрэл медалиа шүүгчдийн булхайгаар луйвардуулсан. Тиймээс түүнийг дэмжих, урамшуулах зорилгоор энэ аянг өрнүүлж байна. Одоогоор нийт 20 сая төгрөг цуглараад байна” хэмээн ярьжээ. Гэвч тэд “Юун дээр алдав” гэдэг тухай огт ярьсангүй. Үнэндээ ярихыг ч хүссэнгүй. Тийм ч учраас барилдааны цаг дуусахаас цөөхөн хормын өмнө “баяраа тэмдэглэж” байж алдаа гаргасан тамирчнаа үндэсний баатрын хэмжээнд өргөмжилж буй нь энэ.

 

Харамсалтай нь, үндэсний баатар маань, дэлхийн хамгийн үнэтэй буюу цул алтан медаль хүзүүндээ зүүх хувь тохиосон шилдэг тамирчин маань Дэлхийн бөхийн холбооны дүрмийн 33 дугаар заалтыг зөрччихжээ. Тодруулбал, “Барилдаан дуусахаас 30 секунд дотор өрсөлдөгч бөхдөө барьц өгөхгүй зугтаж, идэвхгүй барилдаан үзүүлбэл шүүгчдийн бүрэлдэхүүн санал нэгтэйгээр НЭГ оноогоор торгох” гэсэн заалт Г.Мандахнаранд үйлчилжээ. Ийм л дүрэмтэй учраас дэвжээний шүүгч 5 минут 58 секундэд буюу барилдаан дуусахаас хоёрхон секундын өмнө барилдааныг зогсоохоор шүгэлдсэн аж. Шүгэл дуугарах тэр мөчид харин манай тамирчин, Монгол Улсаа төлөөлж олимпийн дэвжээнд хүч үзэж буй алдарт бөх Г.Мандахнаран ялалтын баяраа үргэлжлүүлсээр л байлаа. Энэ мөчид Узбекийн бөх дугуй шар дэвжээнээс хоосон буцах тухайгаа төсөөлчихсөн гуниглаж байв. Нөхцөл байдал ердөө л энэ. Богино хугацаанд болж өнгөрсөн энэ байдал, манай бөхийн хариуцлагагүй үйлдлийн дараа Монголын дасгалжуулагч нар дэлхий дахинд ямар ч үнэ төлбөргүй “Тайчих үзүүлбэр”-ээр бэлэг барьсан болж таарав. Энэ бүхний эцэст Б.Галсансүхийн хэлсэн шиг “Сэтгэл гэдэг эрхтэн” бидэнд ямар их хэрэгтэйг бага ч болов ойлгож амжлаа. Малынхаа хажууд гаргадаг монгол араншин дэлхийн дэвжээнд хэрэггүй юм байна гэдгийг цөөхөн хэд нь ч болов ухаарч амжлаа. Энэ бол үнэндээ сайн тал. Үгүйдээ л гэхэд улсын шигшээ багийн тамирчдадаа сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх, “Цаг бол алт” гэдэг үг ямар утгатай болохыг ч хүртэл өдий болтол тайлбарлаж өгөөгүй явсан байна. Энэ мэдээж олимпын зэрэглэлийн шүүгчдийн буруу биш. Үнэндээ дөрвөн жил хүлээж чадсан олимпдоо дөрөвхөн хором тэсч чадаагүй нь Узбекийн бөхийн буруу биш Г.Мандахнарангийн л буруу. Баярлаж хөөрсөн сэтгэлээ 10 хүрэхгүй хоромд зөв илэрхийлж чадаагүй нь дэвжээний шүүгчийн буруу биш Г.Мандахнарангийн л буруу. Чөлөөт бөх чөлөөтэй барилддаг байж болох ч хэтэрхий эрх чөлөөгөө эдэлж, дэвжээ тойрч гүйсэн нь Монголын чөлөөт бөхийн холбооны алдаа бол бүр ч биш. Хэрэв Г.Мандахнарангийн оронд Япон ч юм уу аль эсвэл Солонгосын бөх байсан бол яах вэ. Мэдээж аль нь ч байсан ялна. Гол нь тэд сэтгэл гэдэг эрхтнээ хаана хэрхэн ажиллуулахаа сайн мэддэг. Гэтэл хариуцлагатай мөчид ямар ч хариуцлагагүй хандсан монгол тамирчнаа бид цэнхэр хадган дээр цул алт тавин угтах гэж байна. “Чи бол мундаг шүү. Дэлхий чамайг мэдлээ” гэж дээр доргүй хөөргөх гэж байна. Мөн чанарыг ойлгосон монгол иргэн “Чиний буруу” гэж хэлбэл эх орноосоо урвасан болж хувирч байна. Сахилга бат алдаж Монгол Улсын медалийн тоог хорогдуулсан тамирчиндаа харицлага үүрүүлэх тухай хэн ч айгаад хэлж зүрхэлсэнгүй. Дэлхийн шилдэг олон тамирчин олимпийн медалиа сайн үйлсийн аянд зориулж байхад монголчууд алдаа гаргаад алдсан медалийг нь алт болгон хувиргаад өгөх гэж байна. Харин энэ бүхний эсрэг талд үүргээ биелүүлж, хариуцлагаа ухамсарласан олимпын наадмын дэд аварга Д.Сумъяагийн амжилт хэтрүүлж хэлбэл цул алтан медаль хүртэх гавъяагүйгээр “хохь чинь” болж хоцорч байна. Чухамдаа энэ тэгээд уужуу монгол зан уу. Монгол хүний саруул сайхан сэтгэл үү...

 

Д.Булган

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (25)

  • Зочин (103.212.118.64)

    2016-08-29

    Мандахнаран маань зугатаж гүйх биш, сөрж дайрсан дүр үзүүлээд л медаль авах боломж байсан. 2-хон секундийн алдаа л бүхнийг шийдчихлээ. Том сургамж шүү, бүх бөхчүүд анхаараасай.

  • иргэн (103.212.118.64)

    2016-08-29

    МАШ ҮНЭН. МАНДАХНАРАНГ ЗЭМЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ. ГЭХДЭЭ ХАМГИЙН ТОМ АЛДАА МАНАЙ ДАСГАЛЖУУЛАГЧДЫНХ БАЙВ. ХОЛБООНЫ ДҮРМИЙГ ҮГ БҮРЧЛЭН СУДАЛЖ, ЯЛАНГУЯА МАНАЙ БӨХЧҮҮД БАРИДААНЫ ТӨГСГӨЛД АЛДААД БАЙХАД ТАМИРЧИДДАА ЭНЭ БҮХНИЙГ ХАТУУ САНУУЛЖ ОЙЛГУУЛАХ ЁСТОЙ БАЙСАН. ЕРӨСӨӨ МАНАЙХАН ӨӨРСДИЙНХӨӨ АЛДАА, ДУТАГДЛЫГ ХҮЛЭЭЖ, ТҮҮНЭЭС СУРГАМЖ АВАХЫН ОРОНД ДАНДАА ШАЛИХГҮЙ ШАЛТАГ, ШАЛТГААН ОЛЖ ӨӨРСДИЙГӨӨ ЗӨВТГӨЖ, МАГТАЖ, ДӨВИЙЛГӨЖ ИРСЭН. ОДОО ЦОО ШИНЭ ХАНДЛАГА, ШИНЖЛЭХ УХААН, СУДАЛГАА, СЭТГЭЛЗҮЙН ҮНДЭСТЭЙ ДАСГАЛЖУУЛАЛТ, ТОМ ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЗӨВХӨН МОНГОЛ ХҮНИЙ АЙКҮ, ТӨРӨЛХ ЧАДВАРААР ХОЛ ЯВАХГҮЙ.

  • (103.194.176.5)

    2016-08-29

    БАРИЛДААНЫ ЦАГ БОЛ ЦАГ, ҮҮНД Л ТАМИРЧНАА САЙН БЭЛДЭЖ, ДАСГАЛЖУУЛАГЧ ӨӨРӨӨ ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙХ ЁСТОЙ, МАНАЙ АЛТАН ҮЕИЙНХЭН ХЭЗЭЭ Ч ЭРТ БАЯРЛАЖ ДЭВЖЭЭН ДЭЭР ДАЛДАГАНАЖ БАЙГААГҮЙГ ТҮҮХИЙН БИЧЛЭГ ХАРУУЛЖ БАЙГАА

  • (202.9.43.73)

    2016-08-28

    зөв бичсэн бна, өөрсдийнхөө алдаа, дутагдалыг ойлгож, хүлээж авч чаддаг байж л цаашаа хөгжих байлгүй дээ

  • Uzegch (103.57.94.137)

    2016-08-28

    Teneg buhuu deedleh erguuchuudiin ajil Yun handiv hoolnii mungugui tatvar nemeh tetgever Nas urtasgah geed buhamdal ihtei baihad Ene MAN stresst oruulj bna shuu

  • Үзэгч (103.57.94.137)

    2016-08-28

    Бид тэнэг монгол бөх шигээ дэлхийн дэвжээг бузарлалаа шүү дээ тэгээд хэнэггүй ч үгүй хов яриад тэр тэгж ярьж байсан өшөө авлаа маягийн юм яриад байгаа юм өнөөх уучлал гуйхын оронд тосоод авах эх оронтой хүн ч гэж пээдийх юм ёстой онигооны баатрууд

  • (202.9.43.210)

    2016-08-28

    Буруугаа хүлээдэгүй монгол зан. Бурууг өмгөөлдөг буруу зан монголынх. Медаль өгвөл өгөг, өгөг мөнгө хандивлах нь хаидивлана л биз. Тэр нь хэнд хэрэгтэй юм бүү мэд. Иймэрхүү юманд нийгэмийг шуугиулах гээд хэрэггүй ээ сэтгүүлчид ээ! Та нар хэрэггүй юмыг их дэвэргэх юм байна шүү.

  • Harin tiimee (122.201.21.170)

    2016-08-28

    Zugdaaj onoogoo hamgaaldag bol buh yalj baigaa hun tegj hamgaalna bizdee. boldog bol OROSIIN 2 EMEGTEI buh Japanii buhchuuded zugtaagaad alt avch bolohl baisansdee suuliin muchid onoo aldaj mungu deer buuna lee.Shuug 1 onoo zaahaad baihadl hajuugaarni agraa urguud guigeed bna lee bicchleg uzeech nuhuduu

  • Медвлийн эсрэг (202.9.41.37)

    2016-08-28

    Зугээр л тр илуу дутуу медаль хийж егех балай ажлаа л брлих хэрэгтэй. Тэр хун сайн муу барилдаа л биз ! Нэгэнт аваагуй медалийг бид заавал егеед бхдаа яадгийн!!!!

  • (24.14.168.146)

    2016-08-28

    mandanaran muu taktikiin barildaan hiij yalagdsan dasgaljuulagchid taichih urlag yzyylj soeloo delhiid haruulsan youn shagnal hariutslaga tootsoj arga hemjee avah heregtei buruugaa busdad tohoh muu zangaasaa salah tsag bolson mongolchuudaa

  • Delhii niit MGL chuud bidniig shoolj bn... (212.144.220.130)

    2016-08-28

    Manai Mongolchuud dendvv teneg bainaa. Yagad uhaartsgahgvi bgn be. Aldaa gargasan hvmvvsee umuuruud iim bolhoor manai sport uuduu ywahgvi uhraad bn shvde. Yag vnendee manaihan chingisiin mgl gej tseejee deldehees uur yuch chdhgvi bolchod bn shvde. tgd harad bhd dandaa uursiiguu baatar gej bodtson hvmvvs. medeej ungursun tuuhee bid martah uchirgvi gehdee odoo ungursunuu bish ireeduiruu harj amidarmaar l bnda. Odoo delhii niit, uls ornuudiin sport ymar zuw bodlogo, zuw taktik, mergejliin tuwshind ywj hugjuulj terniihee hereer Olymp, tiw delhiigees awah medaliin toogoo usguj bgag hartsgaa. Manaid bol eruusuu neg negniihee deer garsh gej, hoorondoo taaramjgvi, zuw bodlogo bhgvi, setgelzvin beltgel asar dutuu. Iim baijiij busdiig muulah ongiroh yahwee. Aldaad uursduusuu haitsgaa tgd deerees n dood hvrtel zas, hoorondoo ewtei baij gemeen ene uls ornii ner hvnd delhiin sainaar duursagdah tsag ayndaa irne.

  • Монголын чөлөөт бөхийн холбоонд (43.242.243.150)

    2016-08-28

    Мандахнаран, түүний дасгалжуулагчдыг буруутгаж болохгүй

  • Y (202.179.11.10)

    2016-08-28

    Dendyy teneg mongol

  • zochin (150.129.142.61)

    2016-08-27

    odoo zaaval ingej muulah ystoi ym uu? ooriigoo ylchlaa geel humuusiin itgel naidvariig aldsangui geed zondoo l bayrlaad tegeel joohn barits aldaal ylagdaa biz odoo muulahgu bvl l zugeer bn shde

  • монгол (103.10.22.28)

    2016-08-27

    монгол эр хүмүүс хаачваа.Төрийн наадмын дэвжээн дээрээ уйлаад хэвтэж байсан бүрэнтөгс юу ч биш юм байна.дэлхийн дэвжээн дээр ялагдсан манай эрчүүд монгол орныг монгол хүнийг жинхэнэ утгаар нь доромжиллоо.Омог бардам аархуу Дагваа аварга ийм хүмүүсээсээ ичээд ажлаа өгөх тухай ярисан биз.10 хан секундэд тулаад зогсох эсвэл барьц булаалдаад байсан бол наандаж өөрийн нь амьдралд цаанадаж монголын нэр хүндэд хэрэгтэй байсансан.одоо зугтсан гэж шагнах гээд байгаа юмуу.яагаад байгаа юм

  • зочин (112.72.12.4)

    2016-08-27

    МАНДАХНАРАНГИЙН БУРУУ ЗУГТАЖ ГҮЙГЭЭД Л ТОРГУУЛЬСАН ШҮҮ ДЭЭ,ЭРДЭНЭТИЙН АЛТАНХУЯГ ГЭЖ СЭТГЭЦИЙН ГАЖИГТАЙ НӨХРИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ,МАНДАХНАРАН ТҮҮНИЙГ НЬ АВАХГҮЙ ТАТГАЛЗАХ БАЙЛГҮЙ ДЭЭ,ТҮҮНИЙГ АВААД ЗҮҮВЭЛ ТҮМНИЙ ШИВШИГ Л БОЛНО ДОО

  • зочин (112.72.12.4)

    2016-08-27

    Зугтаж хожсоноос тулаад ялчихгүй хэдхэн секунд байсан юм энэ Алтанхуяг одоо зүгээр үйлдвэрээ барьчих тэнэг энэ тэнд дэвхрээдл пизда хэнд хэрэгтэй юм

  • (59.153.112.140)

    2016-08-27

    Мандахнарангийн түмэн буруу. Хэндив цуглуулах нэрээр замаас мөнгө саах гэж байгаа нөхдүүд больсон нь дээр. Юун цэвэр алтан медаль. Шүүгчийн буруу гэж байхгүй. Дүрэм журам бол дүрэм журам. Гараа өргөж баярлаж гүйсэн нь ямар ичгэвтэр харагдсан вэ. Монголоос л ийм гажиг үзэгдэл харагдана даа. Муухай Монголчууд даа бид

  • зочин (182.160.38.95)

    2016-08-27

    Мандахнаран алдаа гаргасан нь үнэн, тамирчид, дасгалжуулагчид, спортынхонд мартагдашгүй том сургамж болох ёстой.Хэдхэн хором тэсээд хүлээчих сэтгэл зүйн бэлтгэл алга байна шүүдээ, пээдийгээд зогсоод, барилдахгүй байгаад байдаг үндэсний бөхийн буруу үлгэр нөлөөлдөг байх.

  • зочин (112.72.12.73)

    2016-08-27

    Тамирчин ч,дасгалжуулагчид ч дэвжээн дээр ухаан муутай аашилсан шүү.Тийм байхад алтаар медаль хийж өгнө гэж байгаа нь мулгуу зан даа.

  • (103.229.123.221)

    2016-08-27

    мэргэжлийн сэтгүүлзүй гэж мэдэх үү? дугаар хорооны иргэн шиг өөрийн бодлоо уншигчдад тулгадаггүй юм

  • Иргэн Д (43.228.131.45)

    2016-08-27

    Та маш зөв сэтгэж бичлээ. Тэр үйлдэл бол манай тамирчны л алдаа байсаан. Мандахнаран шагналыг авахгүй байхоо. Сэтгэл зүйн бэлтгэл, олимпийн эхний өдрөөс хойшх хариуцлагагүй бүх барилдааны дарамт гээд олон зүйл нөлөөлсөн нь харагдсан. Дүрэм, журамаа сайн мэддэг мөртлөө л алдаа гаргалаа. Унасан бөхөд шалтаг ..., гэдэг дээ. Токио хүртэл урагшаа манай ирээдүйтэй залуу тамирчдаа

  • баярт (59.153.113.39)

    2016-08-27

    дэндүү эрт баярлах хэрэггүй л байсан юм, шүүгч дүрмээрээ л шүүсэн байна, 2 дасгалчуулагч тамирчнаа байтугуай өөрсдийгөө сэтгэл зүйн хувьд бэлдээгүй хариуцлаггүй байсан, Огцрох хэрэгтэй

  • (150.129.143.136)

    2016-08-27

    uher mongol zan

  • irgen (202.9.41.22)

    2016-08-27

    Bi Mandahnarangaas iluu zugtaj chadna,tegeheer bi olimpyn altan medaltai gej uuriiguu bodnoo,iim bodol turuulsen chuluutiinhendee bayarlalaa