УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-т бие төлөөлөгчийн газар байгууллаа

 

        УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтойгоо хийх анхны уулзалтаа 8 сарын 26 ны өдөр Чингис Соосэ олон улсын их сургуулийн урд талбайд хийлээ. Уулзалтад тус дүүргийн 18,19,23,27,29 дүгээр хорооны иргэд оролцлоо. 

 

Тэрээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Надад итгэл хүлээлгэж УИХ-д сонгосныг өндөр үүрэг хариуцлага гэдгийг ойлгож байгаа ба Сонгинохайрханчууддаа чин сэтгэлээс талархаж байна. Шинэ парламент нийгэм эдийн засгийн амаргүй нөхцөлд ажлаа эхлүүлж байна. Бидэнд эдийн засгийг тогтворжуулах, ард иргэдээ ажлын байраар хангаж, орлоготой болгох, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ хүнээ хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, шаардлага тулгарч байна.” гэлээ. 

 

 

Тус уулзалтаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өөрийн бие төлөөлөгч Н.Ганхуягийг танилцуулж, төлөөлөгчийн газраа нээсэн бөгөөд иргэд сонгогчидтойгоо ойр ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. 
Мөн уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил эхлэж байгаатай холбогдуулан өөрийн сонгогдсон тойргийнхоо амьдралын төвшин доогуур өрхийн 500 хүүхдэд хичээлийн хэрэглэл гардууллаа.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • (43.242.243.182)

    2016-08-29

    МАН ирэх дөрвөн жилд хүн төвтэй мөрийн хөтөлбөр боловсруулж дээрх асуудлуудыг шийдэхээр тусгасныг СХД-ийн 72 дугаар тойрогт нэр дэвшигч Ням-Осорын Учрал иргэддээ танилцуулсан байна. СХД-ийн 23 дугаар хороо нь 13 мянга орчим хүн амтай хэдий ч сургууль, цэцэрлэг огт байдаггүй. Мөн худаг, Усны хүрэлцээ хомс, авто зам, гэрэлтүүлэг зэрэг нь хангалтгүй байдаг нь судалгаагаар гарчээ. СХД-ийн хамгийн олон хүн амтай, тулгамдсан асуудал ихтэй газар бол 23 дугаар хороо юм.

  • (112.72.12.44)

    2016-08-29

    Khuuhdiin mongoo aviya.. Uchral guai

  • зочин (103.229.122.7)

    2016-08-29

    АН-ын хуурамч дипломтонгуудыг төрөөс хурдан зайлуулж төрийн албаа цэгцэлж аваарай

  • (202.21.100.210)

    2016-08-29

    mundag zaluu shvv amjilt

  • zochin (202.179.10.114)

    2016-08-28

    Zaluu hvn gehed zov ehelj bn amjilt husye

  • Зочин (163.172.38.175)

    2016-08-28

    Төрийн албыг төрлийн алба болгож байгаа МАН-ын МАНгарууд больчих л доо. Ажлаа л хий, хуралдаа суу, яасан их зугаалдаг юм. Ах дүү хамаатан садангаа томилдогоо боль. Ийм бузар булай юм хий гэж сонгоогүй байлгүй.

  • Зочин (178.32.53.94)

    2016-08-27

    Төрийн албыг төрлийн алба гэж ойлгосон уу яасан энэ нөхөр мэргэжлийн хяналтын газар ах, дүүгээ дарга даамлаар тавихаар зүтгэж эхэлсэн нь итгэж болох хүн биш юм байна гэж бодох боллоо. Гол нь эдгээр хүмүүс итгэл дааж төрийн албыг авч явах чадалтай нэгэн биш юм. Асуудлын гол нь ёс зүйн хувьд шаардлага хангахгүй этгээдүүд намын нүүрийг улалзуулж төрийн ажлыг унагаж байна. Аливаа юманд цензур байх ёстой.

  • Зочин (209.249.180.198)

    2016-08-27

    Төрийн албыг төрлийн алба гэж ойлгосон уу яасан энэ нөхөр мэргэжлийн хяналтын газар ах, дүүгээ дарга даамлаар тавихаар зүтгэж эхэлсэн нь итгэж болох хүн биш юм байна гэж бодох боллоо. Гол нь эдгээр хүмүүс итгэл дааж төрийн албыг авч явах чадалтай нэгэн биш юм. Асуудлын гол нь ёс зүйн хувьд шаардлага хангахгүй этгээдүүд намын нүүрийг улалзуулж төрийн ажлыг унагаж байна.

  • bayanaa (202.179.25.46)

    2016-08-27

    setgeltei zaluu be