Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлжээ

Энэ сарын 26-нд буюу өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 316 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (112.72.12.10)

    2016-08-27

    Хөдөө хотгүй л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах юм ямар аймшиггүй юм бэ дээ?Хатуухан шийтгэл дутаад байна даа.