Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгана

 

        Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгах тухай захирамж гаргалаа. Захирамжинд:

 

 1. "Монгол Улсын Засгийн газраас  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.  
 

Комиссын дарга:                     
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
 

Гишүүд:                              
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
                                                          
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
 
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн дарга
 
Нийслэлийн Архивын газрын дарга
 
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга
 
Нарийн бичгийн дарга:   
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн
 

2. Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Татан буулгах комисст даалгасугай.


2.1. Татан буугдаж байгаа байгууллагын ашиглаж байсан мэдээ, баримт бичиг, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан, холбогдох агентлаг, эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
 
2.2. Татан буугдаж байгаа байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлж, хаалтын тайлан гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх
 
2.3. Татан буугдаж байгаа байгууллагын албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эзэмшиж байгаа мэдээ, баримт бичиг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах

 
2.4. Зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн тэтгэлэг олгох
 
2.5. Нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгах
 
             3. Энэ захирамжийн 2.3-т заасны дагуу шилжин ирж байгаа албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулан ажиллуулахыг холбогдох байгууллагын удирдлагад даалгасугай.
 
            4. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дүрэм, бүтэц, орон тоо батлах тухай” нийслэлийн Засаг даргын 2013 оны А/88 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай" гэжээ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)