58 чиглэлд 103 тээврийн хэрэгслээр үйлчилж байна

 

        Амралт зугаалгын улирал дуусч, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн 58 чиглэлд 103 тээврийн хэрэгслээр 4080 зорчигч хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа аж. Үүнд:

Увс - УБ чиглэлд 8 тээврийн хэрэгсэл 334 зорчигч,
Баянхонгор - УБ чиглэлд 7 тээврийн хэрэгсэл 315 зорчигч,
Баян-Өлгий - УБ чиглэлд 7 тээврийн хэрэгсэл 252 зорчигч,
Ховд - УБ чиглэлд 6 тээврийн хэрэгсэл 346 зорчигч тус тус хөдөлгөөнд оролцож байна.
 

Иймд орон нутгийн чиглэлд үйлчилж буй жолооч нар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг албаныхан сануулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)