Газрын тосны үнэ өснө

 

        Дэлхийн банкнаас улирал бүрт нийтэлдэг тайланд "Газрын тос үйлдвэрлэгч зарим орны хангамж тасалдах тэрчлэн эрэлт хэрэгцээ нэмэгдэхтэй зэрэгцэн 2016 оны түүхий нефтийн үнэ баррель бүртээ 43 ам.доллар болж өсөх хандлагатай байна" гэжээ. Дэлхийн банкны хамгийн сүүлийн үеийн зах зээлийн хэтийн төлөвийн тухай нийтэлдэг сэтгүүлд “Канад, Нигерийн газрын тосны үйлдвэрлэл тасалдсаны улмаас энэ оны хоёрдугаар улирлын түүхий нефтийн үнэ 37 хувиар нэмэгдсэн байна. Иймээс Дэлхийн банк энэ оны нефтийн баррель бүрийн үнийг 41 ам.доллар байсныг 43 ам.доллар болгон өсгөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)