Шүүгчид өргөсөн тангаргаа умартжээ

 -ДАН ГАНЦ ШҮҮГЧИД БУС ТӨРИЙН, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ 80 ХУВЬ НЬ БАЙРНЫ ЗЭЭЛТЭЙ -

 

 

ШҮҮГЧИЙН ЦАЛИН 2.7-3.5 САЯ ТӨГРӨГ

 

Шүүхийн тухай багц хуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 15- наас хэрэгжүүлж эхэлсэн. Багц хуулийн хүрээнд шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангах тодорхой механизмыг хуульчилж, улмаар шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоосон юм. 2013 оны байдлаар Дээд шатны буюу хяналтын шатны шүүгч дунджаар 1.9, Давж заалдах шатны шүүгч 1.5, анхан шатны шүүхийн шүүгч 1.3 сая төгрөгийн цалин авч байсан бол нэмэгдүүлснээр 2.7-3.5 сая төгрөгийн цалинтай болсон юм. Ийнхүү шүүгчдийн цалинг нэмснээр хуульчдын дунд өрсөлдөөн бий болж, хүний нөөцийг шинэ хуульчдаар сэлбэх, шүүгчдийн ажил мэргэжилдээ хандах хандлагыг өөрчилж, хараат бус болно гэж ШЕЗ-өөс тайлбарлаж байсан юм. Үнэхээр цалинг нэмсэн нь шүүгчдийг авлига, хээл хахуулаас ангид байлгаж, хэн нэгний эрх ашгийн төлөө хууль бус шийдвэр гаргахаас сэргийлсэн арга хэмжээ байж болох ч өндөр цалин авлаа гээд бүгд шударга, үнэний дуу хоолой болж чадсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь, өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон нийтийн зүгээс “Шүүгчдийн цалинг нэмлээ гээд шударга ажиллаж чадах уу” гэх асуултыг тавьж, өнөө хэр хариултыг нь хайсан хэвээр байгаа юм.

 

2016 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ШҮҮХИЙН ТӨСӨВ, ШҮҮГЧИЙН ЦАЛИНГ 35 ХУВИАР БУУРУУЛАХААР ТУСГАЖЭЭ

 

Шүүгчийн цалинг бууруулах асуудлыг зөвхөн шинэ Засгийн газар бус өмнөх Засгийн газар ч хөндөж байсан. Тухайлбал, 2015 оны УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийн төсөлд шүүхийн төсөв, шүүгчийн цалинг 35 хувиар бууруулахаар тусгасан. Шүүгчид олны өмнө тэр бүр ил гардаггүй онцлог ажил мэргэжилтэй улс. Гэтэл цалингынхаа төлөө бол ил цагаан санаа тавьж тэмцэж байгаа. Хамгийн түрүүнд Монголын Хуульчдын холбооноос шүүгчийн цалин, шүүхийн төсвийг бууруулахгүй байхыг шаардсан мэдэгдэл гаргаж, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж эсэргүүцсэн. Тэрбээр “Эдийн засаг хямарсан гэдэг нэрийн дор шүүхийн эдийн засаг, төсөв хөрөнгө 2016 онд асар хэмжээгээр буурах төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Жишээлбэл, шүүхийн төсвийг бараг 13 тэрбумаар, анхан шатны шүүгчдийн цалинг 62 хувиар, давж заалдах шатны шүүгчдийн цалинг 63 хувиар, Улсын Дээд шүүхийн шүүгчдийн цалинг 56 хувиар бууруулах тогтоолын төслийг УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлсэн. Ингэж мэдүүлэхдээ хуулийн нөгөө мундаг хамгаалалтуудыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьсан. Хамгийн аюултай нь шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулж байгаа явдал бол шүүхийн бие даасан байдалд аюул учруулах хэмжээнд байна” хэмээж байсан. Үүний дүнд шүүгчийн цалинг бууруулаагүй юм. Харин одоо уг асуудал дахин сөхөгдлөө.

 

Эдийн засгийн хүндхэн үед төрийн эрхийг хүлээж авсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газар 2016 оны төсвийн тодотголд шүүгчдийн цалингийн асуудлыг хөндөж байгаа. Сангийн яамны тооцоолсноор цалинг тодорхой хэмжээнд хассанаар энэ онд 3.2 тэрбум, цаашид жилд 7.7 тэрбум төгрөгийг хэмнэх гэнэ. Ингэснээр элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэрээхэд жаахан ч гэсэн хөшүүрэг болно гэж үзэж байгаа юм. Иймд нийт 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байхаар хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр төсөлд тооцож тусгасан аж. Харин дээрх тооцооллыг шүүгчид тэдний толгой байгууллага болох ШЕЗөөс хүчтэй эсэргүүцэж эхэллээ. Тиймээс ШЕЗ, Шүүгчдийн болон Хуульчдын холбооноос өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэд “Төсвийн тодотголоор төсвийн урсгал зардлыг долоон хувиар нэмэгдүүлэхээр төсөвлөсөн атлаа шүүгчийн цалинг 61-63 хувиар, шүүхийн төсвийн урсгал зардлыг найман хувиар бууруулах, нэгдсэн төсвийн зарлагад эзлэх шүүхийн төсвийн хувийн жинг 0.66-0.46 болгон багасгахаар тусгасан нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдлүүд хоорондоо тэнцвэртэй байх зарчмыг зөрчиж, шүүх эрх мэдлийн хараат бус бие даасан байдлыг бусад эрх мэдлийн байгууллагаас дордуулахад хүргэнэ. Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулах, цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултай. Энэ оны эхний хагас жилд нийт шүүгчийн 98,5 хувь нь орон сууц, цалин, ахуйн хэрэглээний зээлтэй бөгөөд нэг шүүгч сард дунджаар 583 мянгаас 3.2 сая төгрөгийн зээл төлж байна” хэмээн мэдээллээ. Мэдээж хэрэг авч байгаа цалинг нь хасч, халаасанд нь гар хүрэхэд хэний ч бухимдал төрнө. Ялангуяа эдийн засгийн байдал тогтворгүй, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа одоо цагт бол хүлээн зөвшөөрөхөд хэцүү нь ойлгомжтой. Гэвч үнэхээр эдийн засгийн хямрал дээд цэгтээ хүрсэн, хаа хаанаа бүсээ чангалах энэ үед цалингаа бууруулахыг эсэргүүцэж байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь, ганцхан шүүгчдийн цалинг бус төрийн албан хаагчдын цалинг нийтээр нь хасахаар төсвийн тодотголд тусгасан гэдгийг мэдэж л баймаар. Зөвхөн шүүгчид бус төрийн албан хаагчид ч цаашлаад хувийн хэвшлийнхний дийлэнх нь орон сууцны зээлтэй гэдгийг мөн санах хэрэгтэй. Засгийн газар төсвийн тодотголдоо төрийн албан хаагч, шүүгчдийн цалинг бууруулах шийдвэр гаргаж байгаагийн шалтгаан нь эдийн засаг үнэхээр хүнд байдалд орсонтой холбоотой. Түүнээс биш шүүгчид өндөр цалин авч байна гээд ялгаварлан гадуурхсан зүйл байхгүйг хэн ч харж л байгаа.

 

Гэтэл эдийн засаг хямралаас гартал нэгээс хоёр жил шүүгчид тэвчиж болохгүй байгаа юм уу гэсэн хүн ч цөөнгүй байна. Мөн ийнхүү цалин бууруулах асуудлыг эсэргүүцэж байгаа нь олон нийтэд шүүгчид цалингаа нэмүүлэхгүй бол “Тэд авлига, хээл хахуулийн эзэд болж, үнэний талд бус хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болно” гэж байгаатай агаар нэгэн болно. Үүнийгээ ч шүүхийн байгууллага баталсаар байгаа. Тухайлбал, шүүгчийн цалинг хасч байгаа нь хямралыг туулан гарахад багахан нөлөө үзүүлж болох ч ирээдүйд шүүх эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдлээс хараат болох, засаглалын тэнцвэр алдагдах эхлэлийг тавих эрсдэлтэй гэж тэд тайлбарладаг. Мөн шүүгч О.Мөнхсайханы хэлж буйгаар шүүгчдийн хувьд үндсэн хэрэгцээндээ санаа зовохгүйгээр ажлаа хийх хэмжээний цалинг өгч байж ажилдаа 100 хувь сэтгэл гаргаж шударга үнэнч ажиллах чухал хөшүүрэг болно гэж тайлбарлаж байна. Энэ нь шүүгчийн цалинг бууруулбал шүүгч үнэнч шударга ажиллахгүй, авилга авна гэснээс өөрцгүй байна.

 

Мөн энэ талаар ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Шүүгчдийн цалин багаслаа гээд авилга авах гээд байгаа юм биш. Судалгаагаар цалин багасхад тийм эрсдлийг бий болгож байгаа. Энэ эрсдлийг багасгахын тулд энэ арга хэмжээг бид авах ёстой” гэсэн нь манай улсын шүүх засаглалд авилга авах эрсдэл, магадгүй хээл хахууль байсаар байгааг харуулж байна. Нөгөөтэйгүүр шүүгчид төрдөө тангараг өргөсөн. Тэд өргөсөн тангарагтаа үнэнч байхаа умартан цалингийн төлөө үхэн хатан тэмцэлдэж буй нь нийгэмд сайхан харагдахгүйг бодолцвол яасан юм бэ.

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (22)

  • Юндэндорж (150.129.140.25)

    2016-09-01

    Шуугчийн цалинг хасч буурууллаа гээд унэнч шударгаар ажилладаг нь авилга ч болчихгуй байх шуу.Уг хуний заяагдмал чанар болон төлөвшил хумуужилээс их нөлөөтэй асуудал.Цалинг нэмлээ гээд шуналтангууд улам л шунал нь нэмэгдэнэ. Ер нь санамсаргуй байдлаас ч болсон гэсэн хуний амь нас бурлэгсэн хун шуухийг удирдаж байгаа нь өөрт нь болоод доор нь ажилладаг нөхдуудэд ёс зуйгуй гутамшигтай зуйл шуудээ.

  • зочин (139.5.219.254)

    2016-08-31

    шүүгчдээс бусад нь тухайлбал эмч,онцгой байдлынхан,багш ...гээд л бусад ажил мэргэжлийнхэн яагаад бага цалинтай байдаг зөвхөн шүүгчид л ийм өндөр цалинтайг ерөөсөө ойлгохгүй бна,адилхан л ажлаа хийж яваа албан хаагч биздээ?

  • 5451241 (103.9.90.130)

    2016-08-31

    эрхэм шүүгч нараа үхлээ юу мануус шиг 400,0 төгрөгний цалинтай зээлтэй оюутантай бол............ ич лдэ

  • уншигч (122.201.25.130)

    2016-08-31

    хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь тэнцвэртэй байдаг бол манай улсад 2 засаглал нь нийлж байгаад нөгөөхийнхөө цалинг тогтоож, эдийн засгаар нь боодог гэнээ. шүүх эрх мэдлийхэн тэхээр нөгөө 2 засаглалынхнаа яаж байж тэнцвэрээ олно гэсэн үг вэ, хачин тэнцвэр байгаа биз

  • èðãýí (122.201.25.130)

    2016-08-31

    ер нь энэ улс төрчид, эрх мэдэлтнүүд шүүгчдийн цалинг бага байлгаж, өөрсдийнхөө хараат байлгах сонирхол их байдаг юм биш үү. ялангуяа МАН-хан

  • (27.123.213.131)

    2016-08-31

    улс орноо бод л доо хүмүүсээ, цаг сайхан болоход дахиад нэмэх ч юм бил үү, та нар чинь монголд байхгүй цалин авдаг юм байна, хассан ч гэсэн монголд байхгүй цалин л авдаг юм байна шүү дээ, улсын төсөвийн маш бага хувь эзэлдэг 0,6% тэгээд та нараас бусад нь цалингүй амьдралгүй байх болж байна уу, ёс зүй ухамсараа уландаа гишгэнэ гэдэг энэ байх, ийм хүмүүс биднийг хэзээ чзөв шүүхгүй ядарсан бүхнийг хохироох дээрэнгүй даварсан зан чанартай хүнийг бусдаас дорд үздэгээ залруулчихаад цалингаа нэмүүл

  • иргэн (122.201.25.130)

    2016-08-31

    7 тэрбум төг шүүхийн төсвөөс хэмнээд, төр нь эдийн засгийн хямралаас гарах уу? өчнөөн их наяд төгийн өр үүсгэсэн тэр улс төрчидтэйгээ, улс орныг самарсан этгээдүүдтэйгээ хариуцлага тооцож энд тэнд нуусан хөрөнгийг нь илрүүлж авчрах арга хэмжээ аваач

  • зочин (202.179.11.10)

    2016-08-31

    шүүгчид өндөр цалин авснаар шудрага ажилладаг гэж бодож байна уу. ямар ч цалинтай байсан зээлээ төлөх нэрийдлээр шунасаар байх болно. Амьдралаа авч явж чадахгүй байж хүний зовлонгоор мөнгө босгодог арчаагүй шүүгчид дийлэнх олонхи нь байгаа шүү. Өндөр цалинтай байсан ч авилга авдаг юм чинь ялгаа байхгүй . Ард түмэнтэйгээ ижил цалинг аваг.Нэн даруй цалинг нь хасах нь зүйтэй.

  • зочин (122.201.25.130)

    2016-08-31

    шүүгч нар 2,7 сая төгрөгийг гайгүй компаний жолооч нарын авдаг цалин ш дээ.манай баячуудын гэрийн үйлчлэгч нарын авдаг хөлс. шүүгч гэдэг ч бусад төрийн албан хаагчид шиг хувийн сургуульдаа, хувийн эмнэлэгтээ, эсхүл хувийн компаниасаа орлого олчих боломжтой албан тушаал биш

  • уншигч (122.201.25.130)

    2016-08-31

    эрх зүйн ухамсаргүй, эрх зүйн соёлгүй ард түмэн гэдгээ дэлхийд зарлаж байна даа. дэлхийн ямар ч улс гүрэн шүүгчийнхээ цалинтай барьцалддаггүй юм. шүүгч нь төрийн бусад албан хаагчидтай адил гэнээ, ккк... харин ч эсрэгээрээ дэлхийн жишиг бол шүүгч нар нь хамгийн өндөр цалинтай, харин өр зээлгүй амьдардаг бол, манайд хэлтэй амтай 2.7 сая төгрөг өгдөг ч шүүгч нар нь энэ цалинтайгаа дүйцэхүйц хэмжээний өр зээлтэй байдаг. тэхээр энэ цалин нь тэр өндөр цалин нь мөн юм уу.

  • (202.9.43.219)

    2016-08-31

    Шүүгчид цалингаас гадна үндсэн алингийн 10-50 хувийн төрийн албанд ажилласаны , 15-50 хувийн шүүн таслах ажлын зэрэг нийт 100 хувийн нэмэгдэл авдаг. Иймд Үндсэн цалинг хассан ч цалин нь бараг хэвээр байна. Цалингаас гадна нэмэгдлийг нь хасах хэрэгтэй. Хир шудрага ажиллаж байгаагаар нь цалинг нэмэх. Сүүлийн үед банкнуудтай холбоотой хэргүүд, банкны буруу байсан ч тэдний талд шийдэгдэж байгаа. Шүүгчдийн 70 хувь нь банкаасаа зээлтэй гэж мэдэгдэж байна. Тэгвэл банкны хэргүүдийг шийдвэрлэж байгаа талаар мэддэг, чаддаг хүмүүс нь судалгаа гаргавал сонин дүгнэлт гарна ард түмээн.

  • (85.203.18.254)

    2016-08-31

    Шүүгч эрхээ авахдаа тангараг өргөдөг. Шүүгчдийн цалингийн хассан ч төрийн бусад албан хаагчдаас хавьгүй илүү цалин авч буй атлаа ийнхүү маргаан үүсгээд буй нь үнэн шударга, өргөсөн тангараг, ажлын төлөө биш мөнгөний төлөө ажилладаг нь илт харагдаж байна аа.

  • (103.10.23.114)

    2016-08-31

    шаардлагатай бол хасах нь зөв.шударга үнэний төлөө биш мөнгөний төлөө явдаг нь харагдаж байна.

  • AX (122.201.19.30)

    2016-08-31

    Хувь хүний цалингаас хасаад хасаад ахиж өгөхгүй л дээ. Байгууллага, байгууллагаар нь хасах хэрэгтэй. Шүүхий бүтэц зохион байгуулалт дэндүү нүсэр. Ажлаа хийхгүй болохоор нь нэг шүүх шинээр байгуулдаг юм биш үү. Албан тушаалын гэмт хэрэгтэнд зориулж захиргааны шүүх байгуулах жишээтэй. Заавал 3 шатны шүүх байх ямар шаардлага байгаа юм бэ? 2 шатанд л эцсийн шийдвэр гаргаж болно. Бас Шүүхийн ерөнхий зөвлөл гэж хэрэггүй газар төсвөөс цалинжих уу, бас?

  • (103.29.144.43)

    2016-08-31

    Яах гээд л эд нарын цалингийн талаар дахин дахин бичээд байдаг юм бэ.Цаана чинь 2.5 саяаас дээш цалинтай хүмүүсээс 25 хувийн татвар авна гэнэ. Би хувийн компанид менежерээр ажилдаг. Ажлын үр дүнгээс хамаарч 3-4 сая төгрөгийн цалин авдаг. Манай захирал 8-10 сая төгрөгийн цалин авдаг. би бүх чадлаараа ажиллаж хөдөлмөрөө үнэлүүлж байна. Тэр нь миний буруу юу. Манайх 25 хүн цалинжуулж улсын төсөвт жилд 250 сая төгрөг тушаагдаг. Хэрэв татвар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдвэл бид үйл ажиллагаагаа түр зогсоохоор төлөвлөж байгаа. Солонгос явж айл нүүлгэхэд сардаа 1500$ буюу 3 сая төгрөг авдаг. Буцаад со явахаас даа.Тэнд татвар бараг төлөхгүй.

  • (103.9.90.98)

    2016-08-31

    ШҮҮГЧ НАР ЦАЛИНГИЙН ЗЭЭЛТЭЙ ГЭЖ БАЙГАА БОЛ БҮХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙГ ГАРГААД ТАВЬЧИХАА

  • ДОРЖ (202.9.40.242)

    2016-08-31

    ТАНГАРАГ ӨРГӨСӨН ШҮҮГЧ ЦАЛИН ХАСВАЛ АВИЛГА АВАХААР МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙГАА НЬ ШУДРАГА БАЙНА ГЭСЭН АМЛАЛТААСАА УХАРЧ БУЙ ЁС БУС АЖИЛЛАГАА САНАА ЗОРИЛГООС НЬ ИЧИХИЙН ДЭЭДЭЭР ИЧИЖ АЙЖ БАЙНА АРДУУД АА ОРОН ДАЯАР ХЯМРАЛ БОЛООД БАЙХАД ХАР АМИА БОДДОГ ШҮҮГЧИД БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА ШҮҮГЧДИЙН ЁС ЗҮЙ УХАМСАРТ ЭРГЭЛТ ГАРГАХ ЦАГ ИРЖЭЭ

  • БОЛЬ (124.158.77.15)

    2016-08-31

    ШҮҮХЧИЙН 2,5-3,5 САЯ ЦАЛИН ГЭДЭГ ЧИНЬ УГТАА БОЛ ӨЧҮҮХЭН Л БАЙГАА ЮМ. НААД УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙГ ЦУЦАЛДАГ, ТЕНДЭР ЭНЭ ТЭР, ТӨСӨЛ ГЭЖ ИДДЭГ МӨНГӨНИЙХ НЬ ХАЖУУД ХӨГИЙН ЧИНЭЭ ЮМ. ЗҮГЭЭР Л АРД ИРГЭДЭД ИХ ЮМ ШИГ Л СОНСОГДОЖ БАЙГАА. УГТАА БОЛ ЭМНЭЛЭГ, ЦАГДАА, МӨН АДИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЧУУД МИНЬ БИТГИЙ ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР БОЛОЛДОО. ХАРИН Ч ДЭМЖЭЭД БУСАД НЬ Ч МӨН АДИЛ ЦАЛИН АВАХ ЁСТОЙ ГЭЖ ТЭМЦЭХ ЮМ БОЛ ҮР ДҮНД ХҮРНЭ ШҮҮ ДЭЭ.ДООШОО Л ЯВААД БАЙХ ЮМ. ЖООХОН ДЭЭШЭЭ ЯВ Л ДАА. ИНГЭЭД Л ЦАЛИНГАА ТАНУУЛААД БАЙХ ЮМ БОЛ БУСАД НЬ АДИЛХАН ТАТУУЛААД Л БАЙНА ГЭСЭН ҮГ. ҮҮНИЙГ ЯААГААД ОЙЛГОДОГГҮЙ ЮМ БЭ. ХАРИН ЧЭСРЭГЭЭР ДЭМЖЭЭД ӨГ.

  • (173.30.109.75)

    2016-08-31

    tsalin ni ih bna. hasah heregtei.

  • (202.70.37.134)

    2016-08-31

    ямар өчүүхэн бага цалингаас нь хасах гэж байгаа биш ер нь шүүгч гэхээрээ яагаад бусдаас илүү эрх ямба эдэлдэг юм. Шударга байвал байгаад байхгүй бол хариуцлагаа хүлээхгүй юу.Бүгд л гонгинох маягтай юм хүний хийдэггүй ажлыг эд хийдэг юм уу.

  • (49.0.204.168)

    2016-08-31

    нэг шүүгч сард дунджаар 583 мянгаас 3.2 сая төгрөгийн зээл төлж байна” - See more at: http://www.unen.mn/content/66120.shtml?alias=2#sthash.ZirSOIX5.dpuf

  • zochin (122.201.21.47)

    2016-08-31

    Davartsgaagaad Davgiin oron deer nyalaij ugtsguusun bn