Ким Жон Ун сайдуудаа цаазаллаа

 

        Ким Жон Уны тушаалаар Умард Солонгосын хоёр албан тушаалтанг цаазаар авсан тухай Өмнөд Солонгосын “Чонан илбо” сонинд мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын Хөдөө аж ахуйн сайд асан Хван Мин болон Боловсролын яаманд өндөр албан тушаал хашиж байсан Ри Ён Жин нарт буудан алах ял оноосон байна. Пхеньян хотын Цэргийн академийн хашаанд уг цаазын ялыг гүйцэтгэжээ. Хван Мин улс төрийн асуудлаар санал гаргасан нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны санаанд нийцээгүй учраас түүнийг цаазалсан байж магадгүй аж. Харин Ри Ён Жиний хувьд, тэрбээр Ким Жон Уныг үг хэлж байх үеэр зүүрмэглэсэн учраас баривчлагдсан тухай “Чонан илбо” сонинд бичжээ. Эдгээр хоёр өндөр албан тушаалтныг цаазын ялаар шийтгэсэн нь Ким Жон Ун засгийн эрхэнд гарснаас хойш цэргийнхнийг бус харин намын удирдах албан тушаалтнуудыг цаазлах ялаар шийтгэсэн анхны тохиолдол юм. “Энэ явдал нь хэд хэдэн өндөр албан тушаалтан гадаад руу оргон зугтсаны дараа Умард Солонгост улстөрийн өргөн хэмжээний цэвэрлэгээ хийж байгаатай холбоотой байж магадгүй” хэмээн “Чонан илбо” сонин таамаглаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)