Бан Ги Мун Умард Солонгосыг буруутгалаа

 

        БНАСАУ баллистик пуужин хөөргөх болон цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох шийдвэрийг зөрчсөн төдийгүй Солонгосын хойг, Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эвдсэн гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ 29-ний өдөр Сингапурт мэдэгдлээ. Тэрбээр НҮБ-ын цөмийн туршилтаас сэргийлэх олон улсын өдрийг тохиолдуулан энэхүү илтгэлээ тавьжээ. Мэдэгдэлдээ “Цөмийн зэвсэг туршихыг хориглох нь эрсдэлтэй. Хүн төрөлхтөн эв санаагаа нэгтгэхийг уриалж байна” гэжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 26-нд мэдэгдэл нийтэлж “БНАСАУ дахин баллистик пуужин туршин хөөргөснийг хатуу зэмлэж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, яриа зөвшилцлөөр маргааныг зохицуулах хэрэгтэй. Асуудалд тэвчээртэй хандан, байдлыг гааруулахгүй байхыг хүсч байна” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)