Хулгана “Air France”- ийн нислэгийг хойшлуулав

 

        Мали улсын нийслэл Бамако хотоос Парисын чиглэлд хөөрөх гэж байсан “Air France”-ийн нислэг 48 цагаар хойшилсон байна. Францын “BFM” телевизийн мэдээлснээр онгоцны бүхээгт хулгана орсны улмаас нислэгийг хоёр өдрөөр саатуулсан аж. Хулгана нисгэгчийн бүхээгт орсон бөгөөд мэрэгч амьтныг бүхээгт тээвэрлэхийг хориглодог юм байна. Хулганыг барихад урт хугацаа зарцуулсан учраас “Air France” компанийн зүгээс зорчигчдоос уучлалт гуйж Бамако хотын зочид буудалд байрлуулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)