Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өөрийнх нь хүсэлтийн дагуу Ш.Лхачинжавыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хошууч генерал Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилсон байна.

Мөн энэ үеэр Б.Батхишигийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилж, чөлөөлсөн байна. Улмаар өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Х.Ганцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.179.23.159)

    2016-09-01

    Sergelen generald bajar hurgej amjilt husej bna.

  • Зочин (202.70.40.134)

    2016-09-01

    СЭРГЭЛЭН ГЕНЕРАЛД АМЖИОЛТ ХҮСЧ БАЙНА. Сайн зөв томилгоо болсон байна.