Тайландын эзэн хаан эмнэлэгт хэвтсэн байна

 

        Тайландын эзэн хаан Бумибол Адулядежийн бие муудаж эмнэлэгт хэвтсэн талаар Хааны ордны төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэрбээр амьсгалын замын өвчний улмаас олон жил зовж байгаа юм. Бангког хотын төв эмнэлэгт хэвтсэн бөгөөд цусны даралт бууруулах, халуун буулгах антибиотек эмчилгээ хийж шинжилгээ авсан гэнэ. Шинжилгээгээр уушги, бөөрний үйл ажиллагаа муудаж, шингэний дутагдалд орсон гэж оношилжээ. Эзэн хааны биеийн байдал дээрдсэн ч эмчийн хяналтад байж удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн байна. Өдгөө 88 настай хаан сүүлийн таван жилд ойр ойрхон, удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэх болсон бөгөөд өнгөрсөн жил цөсний мэс засалд орсон аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)