​Өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд 5 минут л хангалттай

 

        Өглөөг хэрхэн эхлүүлснээс тухайн өдрийн бүтээмж бүрэн хамаардаг. Тиймээс эрч хүчтэй, аз жаргалтай, өөдрөг хандлагатай байхыг хүсвэл өглөө бүр өөртөө 5 минут л зориулж заншаарай.

 

1. Бичих

 

Өөрийн бодлоо цаасан дээр буулгах нь сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн тустай зүйл юм. Өглөө бүр 5 минутын өдрийн тэмдэглэл бичиж заншаарай. Та илүү өөдрөг, аз жаргалтай мэдрэмжийг мэдрэх болно.

 

Мөн өөрөөр тухайн өдрийн хамгийн их талархаж буй 3 зүйлээ бичиж болно. Аль хэдийн олж авчихсан ч зүйл байж болно. Материаллаг зүйл дээр анхаарал хандуулалгүй энгийн зүйлээс эхлээрэй.

 

2. Бясалгал

 

Бясалгал гэхээр ядаргаатай, хүнд хэцүү сонсогдож буй хэдий ч өглөө бүр хэдхэн минут оюун санаагаа цэвэрлэх нь маш ашиг тустай ажээ. Бясалгал хийснээр даралт буурдаг гэдэг нь нотлогдсон байдаг.

 

Бясалгал хийхийн ач тусыг хүн бүр нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Өглөө бүр 5 минут бясалгал хийснээр тухай өдрийн бүтээмжд гайхалтай нөлөөлдөг ажээ. Өөрийн алдаа дутагдлаа илүү сайн ойлгож, зорилгодоо илүү их төвлөрдөг байна.

 

Төсөөлсөн зүйлийг буулгах илүү хялбар байдаг. Аливаа зүйлийг хэрхэн хийх тал дээр бүү санаа зов. 5 минут нүдээ аниад өөрийн амьсгалдаа анхаарлаа хандуул. Өөр юу ч биш. Ингээд л боллоо.

 

3. Дасгал хөдөлгөөн

 

Дасгал хөдөлгөөн зөвхөн таны бие махбодийн эрүүл ахуйг хангаад зогсохгүй илүү ухаалаг, аз жаргалтай, стрессгүй амьдралын үндэс ажээ.

 

Өглөөд дасгал хөдөлгөөн хийснээр цор ганц таны биеийг сэргээхээс гадна адреналин ялгаруулж оюун ухааныг цэвэрлэдэг. Мөн илүү өөдрөг хандлагатай, эерэг сэтгэлгээтэй байх гэх мэт олон давуу талтай байдаг. Эдгээр бүх үр дүнд 5 минутын л дасгал хөдөлгөнө хангалттай ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)