Таван сартай жирэмсэн эхнэрээ зодож амь насыг нь хохироожээ

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороонд 35 настай бүсгүй гэр бүлийн хүчирхийллийн улмаас зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

 

Тодруулбал энэ сарын 11-ны өдөр таван сартай жирэмсэн Н.Б нь нөхөртөө зодуулан эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэх үед түүний бие тэр чигээрээ хөхөрсөн байсан бөгөөд хөхрөөгүй газар үлдээгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Бүсгүй эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан байна. Талийгаач Н.Б нь 35 настай гурван хүү, нэг охинтой. Нас барахдаа таван сартай жирэмсэн, тав дахь хүүхдээ тээж байсан аж. Одоогоор энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.131.252.209)

    2016-09-19

    Гарчигаа зөв өгөөч.Таван сартай эхнэр гэж юу байхав.Хянаач.