Солонгосын Цагаачлалын алба өршөөл үзүүлэх аяны хугацааг сунгав
- 2016-09-23
- Нийгэм
- 0
БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяны хугацааг энэ оны арванхоёр дугаар сарын 31 хүртэл сунгажээ. Тус албанаас дээрх аяныг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс энэ сарын 30-ныг хүртэл явуулж байгаа юм. Визийн хугацаагаа хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй болох аж. БНСУ-д 33 мянга орчим Монгол иргэн оршин суудгаас 9700 нь визний хугацаагаа хэтрүүлжээ. Энэхүү аяныг эхлүүлснээс хойш буюу өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо ирсэн байна.
Сэтгэгдэл (0)