Н.Батцэцэг: Амьдрал гэдэг сургалтад ямар ч үнэ төлбөргүй сурсан

 

        Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэгтэй ярилцлаа.

 

-Монголын кино урлаг 80 насны ойтогоо золгоод удаагүй байна. Таны хувьд энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд их ажил зохион байгуулсан хүний нэг. Онй хүрээнд ямар ямар ажил зохион байгуулсан бэ?

 

-Монгол киноны 80 жилийн ой өнгөрсөн онд болсон. Ойг тохиолдуулан “Монгол кино үйлдвэр”, “Монголжин” студи хамтран “Гайхамшигт дэлгэц” төслийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү төсөл нь монгол киноны үүслийг олон түмэнд сурталчлах зорилготой. Манайд кино хэрхэн үүссэн, ямар сайн уран бүтээл байдгийг хүмүүс сайн мэдэхгүй шүү дээ. Тиймээс монгол киноны түүхийг дэлгэцийн бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд харуулахыг зорьсон. 1950,1960 онд ямар сайхан уран бүтээл гарч байсан, хэн ямар дүр бүтээснийг “Гайхамшигт дэлгэц” төсөл маань үзэгчдэд тодорхой хэмжээгээр ойлгуулж, таниулсан байх. Кино урлагийн түүх бол монголчуудын амьдралын түүх. Учир нь Монгол кино үйлдвэр дан ганц уран сайхан, олон ангит кино хийдэггүй. Кино урлагийн хамгийн салшгүй хэсэг нь баримтат кино. Баримтат киногоор тухайн үед Монгол Улсын хэмжээнд болж буй онцлох томоохон үйл явдлыг харуулдаг байсан. Жишээ нь, Л.И.Брежневийн хийсэн айлчлал байна. Энэ утгаараа кино бол Монгол Улсын хөгжлийн архив юм. 1950-аад оны Монголын киноноос тухайн цаг үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, орчин зэргийг харж болдог шүү дээ. Өөрөөр хэлбэл, киног нэг ёсны лавлахтай адилтгаж үзэж болох юм.

 

-Та түрүүн кино бол амьдралын түүх гэлээ. Таны амьдралын хэдэн жил энэ урлагтай холбогдож байна вэ?

 

-1975 он буюу одоогоос 41 жилийн өмнө энэхүү урлагийн босгыг давж байсан юм. Энэ урлагийн гал голомт өнөөг хүртэл бадамласаар байна. Та бүхэн энэ гал голомтын нэг болох Кино урлагийн дээд сургууль дээр хүрэлцэн ирсэн байна. Манай сургууль ирээдүйн Монголын кино урлагийг авч явах боловсон хүчнээ бүх төрлөөр нь бэлтгэж байна. Кино бол нийлмэл урлаг. Ганцхан жүжигчин дэлгэцэд гардаг болохоос ард нь нүүр хувиргагч, гэрлийн техникч, оператор зэрэг олон хүн ажиллаж оролцож байдаг. Өмнө нь 35 мм-ийн хальсаар кино хийдэг үед лабораторийн ажилчин, мужаан, тогооч гэж хүртэл байлаа шүү дээ. 60 нас хүртлээ кино урлагийн гал голомтод байгаадаа баярлаж явдаг даа.

 

-Кино урлагийн дээд сургуульд багшлаад хэр удаж байна вэ?

 

-Удаагүй ээ. Хүүхдүүдтэй ажиллахад сайхан байна. Залуу, цовоо сэргэлэн үеэ өнгөрөөсөн энэ газраа ирээдүй хойч үеэ бэлтгэж байна гэдэг их чухал ач холбогдолтой юм. Биднийг залуу байхад ихэвчлэн ЗХУ-д боловсрол эзэмшдэг байсан. Одоо бол Соёл урлагийн их сургуулиас гадна хувийн их, дээд сургуулиуд байна. Гагцхүү эдгээр сургуулийг төгсч байгаа оюутнууд маань эргээд кино үйлдвэрлэх салбартаа ажиллаж байгаа эсэх нь чухал юм. Одоогийн байдлаар Кино урлагийн дээд сургуулийг төгссөн найруулагч, зураглаач нар энэ салбарт голлох үүрэг гүйцэтгэж явна. Энэ бол манай сургуулийн багш ажилчдын хүчин чармайлтын үр дүн юм. Цаашдаа сайн жүжигчдийг бэлтгэн гаргахын тулд бид хичээн ажиллаж байна.

 

-Монголд 1950,1960-аад оны үед сайхан уран бүтээл гарч байсан. Таны хувьд ямар киног сайхан гэж онцлох вэ?

 

-Би монгол киноны үе үеийн сайхан бүтээлд дуртай. Монгол кино үйлдвэр байгуулагдсанаас хойш бүх цаг үед сайн кино олон хийж байсан. Монгол киноны цэцэглэлтийн үе буюу 1970-аад онд төлөвлөгөөний дагуу жилдээ 7-8 кино хийдэг байжээ. Яг энэ үед би кино урлагт орж ирсэндээ талархаж явдаг. Би тэр үед хэд хэдэн кинонд тоглосон. Энэ бол их сайхан хувь тохиол юм. Кино бол үе үедээ, цаг цагтаа гайхамшгийг үзүүлж ирсэн урлаг. Ямар сайндаа л “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг” гэж хэлж байх билээ. Ер нь тухайн цаг үеийг дуу, хөдөлгөөнтэй, орчинтой нь авч үлддэг зүйл бол кино юм.

 

-Орчуулагчийн мэргэжлээр МУИС-д суралцах таван жилийн хугацаандаа та таван кинонд тоглосон байдаг юм билээ. Өнөөгийн мэргэжлийн ангийн оюутнуудад ч ийм аз ховор тохиох байх?

 

-Манай багш нар оюутнуудад “Мэргэжлээрээ ажиллах хүсэл сонирхол тэмүүлэлтэй хөдөлмөрч бай” гэж хэлдэг. Амьдрал өөрөө багш юм. Би хэдийгээр мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй ч анхны киноноосоо авахуулаад хамтарч ажилласан олон сайхан уран бүтээлчээс суралцсан. Тухайлбал, “Өндөр ээж” кинонд тоглодог Т.Цэмпилмаа, гавьяат жүжигчин Л.Нямсүрэн гуай болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн зэрэг гайхалтай уран бүтээлч багш нартай байлаа. Энэ бүх хүн миний багш юм. Тэд маань надад яаж кинонд тоглох, кино урлаг гэж юу, яаж энэ дүрийг бүтээх зэргийг байнга хэлж заадаг байлаа. Өөрөөр хэлбэл, би амьдрал гэдэг сургалтад ямар ч үнэ төлбөргүй сурсан даа. Миний өнгөрсөн энэ бүх түүх бол надад 4-5 их сургууль төгссөн юм шиг мэдлэг олгосон юм. Нэг их сургууль төгсөөд лангуун дээр гараад сууснаас амьдралын туршлага сууж явсан нь илүү дээр гэж боддог. Заримдаа халширч байлаа ч гэсэн энэ салбарынхаа халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явахдаа би жаргалтай байдаг.

 

-Багшлахынхаа хажуугаар кинонд тоглож байна уу?

 

-Киноны санал их ирдэг. Гэхдээ киноны санал тавихад өнөөгийн эдийн засгийн хямрал их нөлөөлж байна гэж хардаг. Яагаад гэвэл би кино зохиолыг нь уншаад тэр дүрийг баримжаалж байгаад үнэ хэлдэг. Надад санал болгосон зохиолын дагуу тэр дүрийг тийм хэмжээний мөнгөн дүнгээр тоглоно гэдэг юм. Таалагдсан дүр байвал тэгж ярина шүү дээ. Заримдаа нөгөө тал маань алга болчихдог. Тиймээс кино уран бүтээлчид төлбөрийн чадвар муу байна гэсэн үг. Кино урлагийн уран бүтээлчид санхүүгийн байдлаасаа болоод санаснаараа жүжигчдээ тоглуулж чадахгүй байна гэж хэлэх гээд байгаа юм. Ер нь уран бүтээлчид санхүүгийн хувьд гачигдаад бүтээлээ үзэгчдэд хүргэж чадахгүй байна гэдэг харамсалтай хэрэг. Уран бүтээл бол санхүү болон уран бүтээлчийн авьяас билгийн хувьд харамгүй бялхаж байж хийгдэх ёстой байдаг юм. Ингэж байж л үе дамжсан сайн уран бүтээл төрдөг юм. Зарим үед санал болгосон зохиол нь таалагддаггүй. Аливаа уран бүтээлд орохдоо зохиолыг их сайн унших хэрэгтэй. Зохиол гэдэг бол уран бүтээлийн чанарын гол амин сүнс нь юм шүү дээ.

 

-Уран бүтээлчид сайн кино зохиол ховор болсон гэдэг. Хуучны киноныхоо хоёрдугаар ангийг хийх, гадаад кино хуулбарлах зэргээр энэ нь батлагдаад байх шиг байна?

 

-Энэ тухай найруулагч нар илүү сайн мэднэ. Ер нь манайхан сайн зохиол олдохгүй байна гэх юм. Гэхдээ уран бүтээлчид зохиолчидтой холбогдож санал бодлоо хэлэлцвэл авьяас билэгтэй улс манайд олон байна шүү дээ.

 

-Та өдийг хүртэл сайн ээж, хань, хатны дүрд ч тоглож байсан. Ер нь эсрэг дүр бараг байхгүй байх. Ийм төрлийн кинонд та хэр тохирох бол?

 

-Би “Надад жаахан эсрэг дүр өгөөч” гэж гуйдаг юм. Тэгсэн ч өгдөггүй. Найруулагч нар жүжигчдийг бий болгодог. Энэ утгаараа найруулагчид ямар дүрийг хэн тоглож бүтээж чадах вэ гэдэг багцаа байдаг. Найруулагчдаас гуйгаад ч надад эсрэг дүр өгөхгүй байгаа болохоор тохирохгүй юм шиг байгаа юм.

 

-Залуу жүжигчидтэй ярилцахад ихэнхдээ сайхан монгол хатны дүр бүтээхийг хүсч байна гэдэг. Та бол харин тэдний тоглож үзье гэсэн мөрөөдлийнх нь бүх дүрийг бүтээсэн. Одоо танд бүтээхийг хүссэн дүр байгаа юу?

 

-Байлгүй яахав. Амьдрал их баян шүү дээ. Тэр амьдралын баялаг сайхныг уран бүтээлчид бид бүтээлдээ тусгаж байдаг. Амьдралд залуухан гунхсан хүүхэн, хижээл насны сайхан эмэгтэй гээд бүх дүр байдаг. Одоо би 18 настай охины дүрд тоглохгүй. Тиймээс өөрийнхөө насны эмэгтэйн дүрд тоглочих юмсан гэж бодож явдаг.

 

-Хамгийн сүүлд та ямар кинонд тоглосон бэ?

 

-Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө” кинонд Ардын жүжигчин Ц.Төмөрбаатартай тоглосон.

 

-Таны тоглосон үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон сайхан кино бий. Тэр дундаас “Жинжиймаа” киноны дүр таныг олон нийтэд илүү таниулсан. Энэ кинонд та хэдэн насандаа тоглож байсан бэ?

 

-“Жинжиймаа” киноны зохиолыг манай нөхөр 2001 онд надад зориулж биччихээд учиргүй догдолж байсан юм даг. Намайг унтаж байхад зохиолоо уншуулах гэж сэрээгээд би ч нойроо харамлан байж уншиж байлаа. Зохиолыг нь уншаад нэг мэдсэн би хингэнэтэл уйлчихсан сууж байсан. Түүнээс хойш нойр хүрээгүй, хоёулаа унтаагүй. Нөхөртэйгөө хамт өнөө маргаашгүй киногоо хийх гэж байгаа юм шиг догдлон суусан. Хэнийг тоглуулах вэ, яаж хийх вэ гээд л шөнөжин ярилцаж суусан. Тэгээд багаа бүрдүүлээд л ажиллаж эхэлсэн. “Жинжиймаа” кинонд ажилласан олон сайхан уран бүтээлч байна. Тухайлбал, хөгжмийн зохиолч Л.Балхжав, дуучин Т.Ариунаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Маш гэх мэт. Г.Маш операторын түшиг энэ кинонд их бий. Кино бол нийлмэл урлаг. Ер нь амьдрал өөрөө ч нийлмэл урлаг байж магадгүй юм. Ер нь бие биедээ тусалж байж ажил, амьдрал урагшилна. “Жинжиймаа” бол олон сайхан уран бүтээлч оролцсон үзэгчдийн сэтгэлд хүрсэн кино. Манай нөхрийн хийсэн кинонууд голдуу уянгынх байдаг. Их сайхан дуунуудтай. Нөхөр маань киноныхоо дуунд их ач холбогдол өгч, дуучидтай хамтарч ажилладаг байсан юм. Хамтарч гар нийлж ажилладаг болохоор Л.Балхжавтай олон дуу хийсэн дээ. Жишээ нь, “Зүүдэнд ирсэн хонгорхон ээж” киноны “Ангир ээж” дууг Б.Сэрчмаа, гавьяат жүчигчин Т.Ариунаа “Мэлмий” киноны “Миний Ээж”, С.Наран “Сийлэн бөөр” киноны дууг дуулсан. Энэ сайхан уран бүтээлүүдийг одоо сонсоход нөхөртэйгөө хамт залуу насандаа “эмээлтэй морь шиг дэрвэлзэж явсан” үе минь дурсагдах юм. Дуу жигүүртэй гэж үнэн шүү.

 

-Танай хоёр хүүгийн “Машбатын хүүхдүүд” продакшн үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?

 

-Манай хоёр хүү Америкт байгаа. Хоёулаа кино найруулагч. Нэг нь зохиолоо их сайн бичдэг. Одоо америкчуудтай хамтран продакшн байгуулан ажиллаж байна. “Машбатын хүүхдүүд” студитэй байсан. Ирээдүйд уран бүтээлээ илүү өргөжүүлэн ажиллах байх гэж итгэдэг. Ер нь хүүхдүүд маань уран бүтээлийн хувьд эхлэлийн байдалтай л байна.

 

-Хүүхдүүд тань Монголд ирж ажиллах болов уу?

 

-Монголд ирж ажиллах маш их хүсэлтэй байгаа. Эх нутаг, элгэн садан, найз нөхөд нь энд байна. Алсдаа хоёулаа нутагтаа ирж, уран бүтээл хийх зорилготой байгаа. Сая том хүү М.Бишрэл маань кино зохиолын уралдаанд оролцоод зохиол нь шалгарсан юм билээ. М.Бишрэл зохиол бичихдээ илүү байдаг юм. Дараа дараагийн шатанд морь нь хурдан байх болтугай гээд ерөөгөөд л сууж байна.

 

-Та олон жил Америкт амьдарсан. Анх яагаад Америк орныг зорих болсон юм бэ?

 

-Хоёр хүүхдээ дунд ангид байхад ирээдүйн мэргэжлийнх талаар ярилцах хэрэгтэй болсон юм. Хүүхдүүдээсээ хаана сурч ямар мэргэжилтэй болохыг асуулаа. Миний хувьд Малайз, Хятад гээд ойрхон сургачихвал амар гэж бодсон юм. Зардал мөнгөний хувьд боломжийн, ирж очиход амар гэж бодсон л доо. Гэтэл хүүхдүүд зөвшөөрдөггүй. Ер нь хүүхдүүд их сүрхий болчихсон байна шүү дээ. Тэгээд Америк явмаар байна гээд миний амьдралыг 180 хэм өөрчилсөн. Би чинь өөрөө хэлний сургуульд сурч байгаад жүжигчин болно гэж амьдралаа 180 хэм өөрчилсөн хүн шүү дээ. Ингээд л карьераа орхиж, хүүхдүүдийнхээ төлөө Америкт очиж амьдрахаар болсон. Тэнд байсан хугацаа бол хүүхдүүдийн маань сургууль, ажил хөдөлмөрөө олж авах амьдралын суурь тавигдсан учир баяртай байдаг. Киноныхноосоо хол ч гэсэн нөхөртэйгөө хамтран “Америк дахь монголчууд” нэвтрүүлэг хийж Монголдоо гаргаж байлаа.

 

-Таны шинэ ном уншигчдын сонирхлыг их татаж байна. Номоо танилцуулна уу?

 

-“Америкт амьдрахуй” гэдэг ном. Энэ номд 100-гаад хүний ярилцлага багтсан. Хүмүүс байнга фэйсбүүк болон утсаар Америк руу яаж явах, ажил яаж олох, хэн надад туслах вэ гэж байнга асуудаг. Тэгээд энэ бүх асуултад амаа хаттал хариулна гэж байхгүй болохоор энэ номыг хэвлүүлсэн. Анхнаасаа “Америк дахь монголчууд” нэвтрүүлгийг бэлтгэж байхдаа ном гаргах зорилготой байсан л даа. Энэ ярилцлагуудад америкт очиж ажиллаж, амьдрах хүсэлтэй иргэдийн яаж хэл сурсан, хаана хэрхэн хандаж тусламж авдаг, монгол эзэнтэй ямар газар байна гэх мэт тогтмол асуудаг асуултуудад хариулсан байгаа. Өөрөөр хэлбэл, Хүмүүст хэлэх үгтэй болчихсон хүмүүсийн яриа энэ номд багтсан гэсэн үг.

 

-Америкт анх очиход ямар санагдаж байсан бэ?

 

-Анх очиход бүх зүйлийг шинээр хийчихсэн юм шиг л санагдаж байсан. Замаар явж байгаа машин тэрэг тоосгүй, өргөн сайхан замтай. Бүх зүйл элбэг, дэлгүүрээс хүмүүс том том тэргээр бараа авна. Манайхаас өөр. Түүнийг нь хараад яасан их мөнгөтэй улс вэ гэж харж байлаа. Тэгээд амьдрал дунд нь ороод ирэхээр манайхны амьдралын хэв маягаас их өөр шүү дээ. Ер нь тухайн хэл соёлыг сурна гэдэг тухайн ард түмний сэтгэхүйгээр сэтгэхийг хэлнэ гэж үнэн үг шүү. Жишээ нь, америкчууд би цадлаа гэдгийг би дүүрлээ гэдэг. Манайх бол дүүрэн гэдгийг сав суулга дүүргэх гэж л ойлгоно шүү дээ. Тиймээс хэл сурах их чухал байсан. Бие даан хүүхдүүдтэйгээ хамт хичээллэж эхэлсэн. Өглөө, оройгүй маань мэгзэм шиг үг цээжилж байсан. Дараа нь нөхөртэйгөө хамтран телевизийн нэвтрүүлэг хийх болсон. Нэвтрүүлэг хийхийн тулд бид шатахуун бага иддэг машин худалдаж авч байлаа шүү дээ. Нью-Йорк, Вашингтон, Лос-Анжелес зэрэг монголчууд олноор суурьшсан мужуудаар аялж байж нэвтрүүлэг хийж, ном гаргасан. Ер нь Америкт очоод амьдрахад туслах хүн байвал сайн шүү дээ. Гэтэл тэр бүр туслах хүн олдохгүй шүү. Тиймээс энэ ном бол Америкт очиж ажиллаж амьдрах хүсэлтэй иргэдэд туслагч нь болох юм.

 

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (33)

  • (68.100.245.79)

    2022-06-24

    Батцэцэг хүний мөс сайтай сайхан ч хүүхэн алдартай ч жүжигчин.Энд нэг л хүн байн байн муулж шээс нь дусалж. Эмэгтэйчүүд нэгнээ үзэх биш.

  • zochin (122.201.22.45)

    2016-09-28

    Yu n uhaantai hun boloh geed sonin sonin yum yariad baidag yum be.Hooloo olj ideh gesen setguulch ohidiin obiekt yumuu haashaa yum

  • saihnaa (120.193.222.164)

    2016-09-25

    Hunii amidral gedeg ereentei baraantai bolohoorhun bolgond taalagdah albagui shuu dee H.BAttsetseg gedeg huniig delgetseer lharsanaas tsaashgui tuunii zan aash ymar baih ni hend heregtei yum be gagtshuu hair hurmeer saihan duruud ni l harin humuust heregtei baih

  • (103.10.22.27)

    2016-09-25

    YUND INGEED L UURIIGUU REKLAMDAAD BAIDAG YUM BE TUHAIN UED EE BAISAN L BIZ ODOO BOLNOO

  • нэр (119.40.102.60)

    2016-09-25

    дүүрэн гэдэг үг чинь монгол үг шүү бид дууссан юмаа хүртэл дүүрцэн гэж ярьдаг шүү тэр утгаараа дүүрэн жаргалтай түвшин баяртай явдаг улс даа сайхан хүүхэнд амжилт хүсьее

  • zochin (202.126.91.89)

    2016-09-25

    ene muulaad baigaa humuusiig gaihaj bna saihan busgui sain eej sain hani baij taaraa yagaad negnee dandaa muulj baidag yum be 10 huruu tegsh hun gej baiddaggui uursduu tiim uugui humuus uu hunii amidrald yu ch tohioldoj bolno gehdee hiisen yumtai hun shuu

  • Зочин (150.129.142.85)

    2016-09-25

    Би 6-р сургуулийн "банди" , энэ "охин" чинь надаас 3 ангийн дор байсан даа Үнэн хөөрхөн охин байж билээ би бүр 10-р анги төгсөн төгстлөө харж явдаг байлаа даан ч намайг тоож хардаггүй байсан юм , би ч Орос руу сургуульд яваад өгсөн Тэр үед чинь манай сургууль чихэр боовны үйлдвэрийн хажууд байсан Бүүр хожим 90-ээд онд энэ Батцэцэг цагаан бээлий өмсчихсөн Jeep машинтай гунхаж явсан даа

  • зочин (103.229.122.30)

    2016-09-25

    Hund uvchtei hunii nuhriig bulaasan gesen uu. Unen bol hun muutal hun yum. Hun zovooson bol uuruu zovdog jamtai shu. Uruvch bh heretei. Nuglee tsairuul.

  • зочин (103.229.122.30)

    2016-09-25

    Өвчтэй хүний нөхөр булааж гэр бүлтэй болсон гэж дуулсан. Үнэн бол хүн муутай л хүн юм. Хүнийг зовоосон хүн өөрөө зовдог жамтай шү дэ. Өрөвч сэтгэл хүнд байх хэрэгтэй.

  • battsetseg.N (47.138.237.219)

    2016-09-25

    Jyjiglex tal deeree tiim sain bish !!

  • amjilt (188.64.243.212)

    2016-09-25

    amjilt

  • Battsetsegt (202.21.106.114)

    2016-09-25

    Muu hundee hun chanargiv ehneriin shinjgvi uudgvi zayagvi em shdee naadah chine. halamj baihgvi archaagvi zavaan.

  • (202.21.106.114)

    2016-09-25

    Ene huuuhen mash ih hun muutai. Setgelgvi uudgvi archaagvi huuhen

  • Battsetsegt (202.21.106.114)

    2016-09-25

    Muu hundee hun chanargiv ehneriin shinjgvi uudgvi zayagvi em shdee naadah chine. halamj baihgvi archaagvi zavaan.

  • Battsetsegt (202.21.106.114)

    2016-09-25

    Muu hundee hun chanargiv ehneriin shinjgvi uudgvi zayagvi em shdee naadah chine. halamj baihgvi archaagvi zavaan.

  • Battsetsegt (202.21.106.114)

    2016-09-25

    Muu hundee hun chanargiv ehneriin shinjgvi uudgvi zayagvi em shdee naadah chine. halamj baihgvi archaagvi zavaan.

  • Battsetsegt (202.21.106.114)

    2016-09-25

    Muu hundee hun chanargiv ehneriin shinjgvi uudgvi zayagvi em shdee naadah chine. halamj baihgvi archaagvi zavaan.

  • uneng l helii oiriin hun ni (202.21.106.114)

    2016-09-25

    Ene huuuhen mash ih hun muutai. Setgelgvi uudgvi archaagvi huuhen

  • Battsetsegt (202.21.106.114)

    2016-09-25

    Muu hundee hun chanargiv ehneriin shinjgvi uudgvi zayagvi em shdee naadah chine. halamj baihgvi archaagvi zavaan.

  • (202.21.106.114)

    2016-09-25

    Ene huuuhen mash ih hun muutai. Setgelgvi uudgvi archaagvi huuhen

  • Battsetsegt (202.21.106.114)

    2016-09-25

    Muu hundee hun chanargiv ehneriin shinjgvi uudgvi zayagvi em shdee naadah chine. halamj baihgvi archaagvi zavaan.

  • uneng l helii oiriin hun ni (202.21.106.114)

    2016-09-25

    Ene huuuhen mash ih hun muutai. Setgelgvi uudgvi archaagvi huuhen

  • uneng l helii oiriin hun ni (202.21.106.114)

    2016-09-25

    Ene huuuhen mash ih hun muutai. Setgelgvi uudgvi archaagvi huuhen

  • zochin (98.226.83.151)

    2016-09-24

    ene avgai tiim hun muutai yum baihdaa.tegj l oilgoloo.

  • zochin (103.57.93.65)

    2016-09-24

    ene buntarin geriin gadaa bj ndag bsan shd nuugdaad l haraad bair luu ni buntar guaitai yavdaltai bsan bhaa gej boddog shd ene haraajaar shal teneg avgai baahan nuur amaa tatuulchaad ooriigoo reklamdaad bdag bolchij uy bolood bgan odoo hogshin chavgants bolimoor uymaa

  • Зочин (103.212.117.50)

    2016-09-24

    Таксиныхээ мөнгийг төлдгүй хүүхэндээ төлбөрөө төлхийг шаардхад би жүжигчин Батцэцэг байна намайг танихгүй байгаа юм уу гээд яваад өгч билээ

  • zochin (103.229.121.188)

    2016-09-24

    Ta bugd negiigee arai gaigui ybahaar bitgii ataarhaach ta nar ingej ajillaj chadahgui shuu dee... hudulmurch emegtei bus uu mongolchuudaa setgel itgel zutgeliig n demjij uram hairlaach nohoduudaa.

  • зочин (49.0.160.194)

    2016-09-24

    дэлгэцийн сайхан хүүхэн гэвэл санал нийлнээ. харин сайн жүжигчин бол ерөөсөө биш. дээр нь хүн чанар муутай, өнгө мөнгө хөөсөн,явдалтай авгай гэж ойр найзалж байсан хүмүүс нь ярьж байхыг сонсож бйасан шүү.

  • Suvd (202.9.44.45)

    2016-09-24

    Hun chanar muutai balai avgai

  • Enhe (202.9.40.231)

    2016-09-24

    Naiziinhaa huuhniihee nuhurtei suusniig ni sain medeh yum.hunii nulimsaar hichneehen jargah we de battsetseg Guai.

  • shun***** (89.247.29.62)

    2016-09-24

    shunaltai buzar avgai...mungunii tuluu ur huuhedee hurtel hudaldah baih gech naizuud n yaridag...

  • зочин (202.179.31.110)

    2016-09-24

    сайхан бүсгүй , сайн жүжигчин

  • N.battsetseg (202.126.91.218)

    2016-09-24

    Mashbat ene hoer Americ yavahaasaa omno heseg naizuudaaraa jaal togloson (hulhidaj ) ter talaaraa erdoosoo yarihgui yumaa ene nohor