100 мянган тонн тэжээл үйлдвэрлэнэ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймгийн Халх гол суманд ажиллах үеэрээ “Алтай” группийн тэжээлийн үйлдвэрийн нээлтэд оролцлоо.  100 мянган тонн тэжээл үйлдвэрлэх энэ үйлдвэр манай улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй Зүүн Хойд Азийн хэрэглээний 40-50 хувийг хангах бүрэн боломжтой. Малын тэжээлд ордог улаанбуудай, рапс, царгас зэргийг 20 гаруй мянган га-д тариалжээ. Энэ жил гэхэд л  анх удаа 6000 га-д царгас тариалсан нь гантай жил хэдий ч маш сайн ургасан байна.  

“Ирэх долоо хоногоос эхний бүтээгдэхүүнээ гаргах бөгөөд зах зээл, захиалга хангалттай. Жилд гурван удаа ургацаа хураана. Ийм үйлдвэр дахин хоёроос гурвыг барих боломжтой. Бүрэн автомат, европ технологитой энэ үйлдвэр ашиглалтад орсноор 120 гаруй хүн ажлын байртай болсон” гэж “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ танилцууллаа.

“Түймэрт шатаачихдаг өвсөө бид тэжээл болгож экспортод гаргах боломжтой. Энэ тэжээлийн үйлдвэр эхнийх нь. Цаашид олон үйлдвэр байгуулна. Хөрөнгө оруулагч нар Засгийн газрын дэмжлэгтэйгээр Халхголд ирж ажиллах болно” гэж Ерөнхий сайд хэллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)