“JCI”-ийн Ази номхон далайн чуулга уулзалтыг зохион байгуулна

 

JCI Монгол байгууллагын 2016 оны Үндэсний Ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслол энэ сарын 23-ны өдөр болж өнгөрлөө. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцож “JCI-ийн Ази номхон далайн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод хамтран зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 “JCI Монгол байгууллага” нь 2017 онд JCI ASPAC буюу Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон.  “ASPAC 2017” чуулга уулзалт нь ASEM-ын дараа орохоор томоохон уулзалт юм. Тус чуулга уулзалтад олон улсын бизнес эрхлэгч 3500-4000 орчим залуус оролцохоо мэдэгджээ.



Нийслэлийн Засаг даргын орлогч  Ж.Батбаясгалан, JCI бол дэлхийд манлайлж байгаа байгууллага. Залуусыг нэгтгэж чаддаг, хүч оролцоог идэвхтэй дэмжиж нийгэмд сайн сайхан руу хөтлөж чаддаг байгууллага гэдгийг уулзалтын үеэр онцлоод 2017 онд зохион байгуулах  ASPAC-ийг бүхий л талаар дэмжиж хамтран  ажиллахаа илэрхийллээ.  Тэрээр “Улаанбаатар хотод ASPAC буюу Ази номхон далайн улсуудын чуулга уулзалтыг зохион байгуулах нь дэлхийн сонорт Млнгол, тэрдундаа Улаанбаатар хотыг таниулах нэг томоохон боломж юм. Үүгээр дамжуулан бид эдийн засагтаа томоохон хэмжээний эргэлт, сэлгэлт хийж, залуусын оролцоо, хувийн хэвшлүүдийн нийгэмд дэх оролцоог сайжруулах боломж бүрдэнэ” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (46.161.9.51)

    2017-08-29

    wh0cd766432 tadacip online

  • (46.161.9.51)

    2017-06-12

    wh0cd766432 amoxicillin azithromycin cephalexin generic viagra price comparison