Ихэнх нутгаар нойтон цас орно

 

        Өнөөдрөөс ихэнх нутгаар нойтон цас орж, зарим нутгаар агаарын хэм хасах руу орно гэж Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр нутгийн зүүн хагаст, маргааш баруун аймгуудын өмнөд, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орох урьдчилсан мэдээ гарсан байна. Мөн салхи өнөөдөр говь талын нутгаар, 27-28-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах аж. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10, өдөртөө 13- 18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө гурван хэм хүйтнээс хоёр хэм дулаан байх ба цочир хүйтэрнэ. Ийнхүү ирэх өдрүүдэд цаг агаар таагүй, нойтон цас орж, хүйтэрч, хальтиргаа гулгаа үүсэх учраас анхаарал болгоомжтой зорчихыг цаг уурын байгууллагаас урьдчилан анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)