“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ХМОНХА-ны сэтгүүлчид ӨМӨЗО-нд айлчилж байна

 

Энэ сарын 23-30-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны урилгаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ХМОНХА-ны сэтгүүлчид БНХАУ-д айлчилж, Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагад оролцож байна.

 

Энэ удаагийн айлчлалын онцлог нь Монгол улсын эдийн засагт онцгой нөлөө үзүүлдэг агаарын болон төмөр зам, автозамын боомтуудтай газар дээр нь танилцаж байгаа бөгөөд сэтгүүлчид 9 сарын 26-ны өдөр Хөх хотод “Нэг бүс нэг зам”-ын боомтын алхаа Хятад-Монголын сурвалжлагчдын хамтарсан хуралд оролцов.

Хурлын үеэр ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга, Боомтын албаны дарга Гүө Ган боомтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

 

Сэтгүүлчдийн айлчлал Баяннуур, Ордос хотуудад үргэлжилнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)