”ДЦС 3”-ын баруун хойд замыг Яармагийн гүүртэй холболоо

 

Хан-Уул дүүрэгт байрлах "ДЦС 3"-ын баруун хойд замаас урагшаа Яармагийн гүүр хүртэлх 1.5 км авто замын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Ингэснээр Гурвалжингийн гүүр уруудаад /ДЦС 3 тал руугаа/дулааны шугамын хажуугаар Дөрвөн замын уулзвартай болгож гэрлэн дохио суурилуулсан байна. Мөн явган хүний зам, автозамыг тусгаарласан хашлага зэргийг шийдэж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж өгчээ.
 

Уг замыг "Гудамж" төслийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан бол зураг төслийг “Ар Си Эс Си" ХХК, бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэ зам" ХХК гүйцэтгэжээ. 2013 онд Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх "Гудамж төсөл"-ийг хэрэгжүүлж 33 бүтээн байгуулалтыг хийсэн билээ гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (150.129.143.229)

    2016-09-27

    түгжирдэг болсон байна лээ.энэ замаар олон жил явлаа. гэрэл дохио нь нэг л бишээ.