Швейцарийн банкинд данстай Францын 45 мянган иргэний нэрийг зарлахыг хүсчээ

 

        Францын эрх баригчид Швейцарийн “UBS” банкинд данс эзэмшигч францчуудын нэрийг ил болгож мэдээлэхийг Швейцарийн талаас хүсчээ. Татвараас зугтаах үйлдлийг шалгах кампанит ажлын хүрээнд ийм хүсэлт гаргасныг “Le Parisien” сонинд мэдээлсэн байна. Энэ оны тавдугаар сард Францын татварын албанаас Швейцарь руу хүсэлт бүхий захидал илгээсэн аж. Захидалд тэмдэглэснээр Францын татварын албаныхан “UBS” банкинд данс эзэмшиж буй 45161 франц иргэний нэрийг олж авахыг хүсч буй гэнэ. Одоогоор 4782 хүний нэр тодорхой болоод байгаа бөгөөд тэдний дотор Францын нутаг дэвсгэрт 2006-2008 оны хооронд амьдарч байсан болон одоо амьдарч буй тус банкны үйлчлүүлэгчид байгаа аж. Түүнчлэн дансанд байршуулсан мөнгөний нийлбэр дүн 11 тэрбум швейцарь франк болж байгаа юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)