ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2016-2017

 

ХААН Банк Сан 2007 оноос хойш ХААН Банкны нэрэмжит оюутны тэтэгэлэгт хөтөлбөрийг 9 жилийн турш амжилттай хэрэгжүүлэн нийт 1300 шилдэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.

 

Энэ удаад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын оюутнуудын дунд сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлсан орлого багатай өрхийн суралцагчдаас шалгаруулах тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж, шилдэг 40 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно.

 

 

Тавигдах шаардлага:

 

  •  Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын  оюутан байх;
  • Сурах хүсэл эрмэлзэлтэй, анги хамт олноо сурлагын амжилтаар тэргүүлэгч байх;
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд тодорхой амжилттай оролцсон бол давуу тал болно;
  • Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн бусад арга хэмжээнд оролцсон байх;
  • Өрхийн орлого зэргийг харгалзан үзнэ.

 

Бүрдүүлэх материал:

 

  • Тэтгэлэг хүсэгчийн анкет /анкетыг khanbank.com хаягаас татаж авна уу /;
  • Их, дээд сургуулийн тодорхойлолт /элссэн он, анги зэргийг заасан/;
  • Их, дээд сургуулийн дүнгийн хуулбар /сургуулийн захиргаагаар баталгаажуулсан/;
  • Их, дээд сургуулийн 1 багшийн тодорхойлолт;
  • Хувь хүний хөгжил, улс орны ирээдүйн талаар чөлөөт сэдвээр 400 үгтэй эссэ бичих;
  • Өрхийн орлогыг батлах тодорхойлолт зэргийг ирүүлнэ.

 

Материал хүлээн авах: 2016.10.17-ны өдрийн 18:00 цаг хүртэл Төв ХААН Банкны ресепшин хүлээн авч,   2016.10.31-ний өдөр шалгарсан 40 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны цахим хуудас www.khanbank.com вэбсайтад байршуулна.

 

Жич: Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй ба хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 332-333 (3534) утсаар лавлана уу!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)