НИТХ-ын хороод Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна

 

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Мөрийн хөтөлбөрийг НИТХ-ын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар батлахаар болсон. Үүнээс өмнө НИТХ-ын дэгийн дагуу НИТХ-ын хороодоор хэлэлцэж байгаа юм. Өчигдөр  НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засгийн хороо, Гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороод хуралдаж, мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн бол өнөөдөр НИТХ-ын “Аз жаргалтай хот” хороо, Нийгмийн хөгжлийн хороо хотын даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж төсөлд тусгах саналаа боловсруулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)