Дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртжээ

 

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 12 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Тухайлбал: СХД-ийн Энхтайваны өргөн чөлөө, Хөрс худалдааны төвийн зүүн замд T.Succeed маркийн авто машины жолооч С нь явган зорчигч 07 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн байна. Мөн БГД-ийн нутаг Чингүнжавын гудамж, Улаанбаатар паласын зүүн замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 32 настай эмэгтэй Ч, тэргэнд сууж явсан 01 настай эрэгтэй Т нарыг мөргөж гэмтээсэн байна.

 

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхэн анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.118.174)

    2016-09-28

    Газар доогуурхи гарцыг олноор бий болгомоор бна