Шар айрагны хамгийн том баяр “Октоберфест”

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Oktoberfest шар айрагны баярыг “Кроне Браухаус” ресторанаас 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн онцлог нь Баварын Цэвэр Тунгалагын Хууль /Bavarian purity law/ батлагдсaны 500 жилийн ой тохиож байгаа бөгөөд уг ойд зориулан “Кроне Браухаус” рестораны салбартаа 30 гаруй жилийн туршлагатай мастер технологич Аксел Гуммих өөрийн тусгай жороор “Bavarian 500” нэртэй онцгой амтат шар айргыг исгэсэн байна. Шинэхэн шар айрагны танилцуулга 2016 оны 10 сарын 03-ны өдөр хийгдэх ба зөвхөн баярын өдрүүдээр та уг шар айргыг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

 

  Мөн баярын хөтөлбөрт 1’500’000 төгрөгийн супер шагналтай хөгжөөнт тэмцээн уралдаан, 20’000 төгрөг төлөөд хүссэнээрээ шар айраг уух эрх, үдэш бүр амьд хөгжимийн тоглолт, олон төрлийн урамшууллууд багтсан бөгөөд залуус та бүхнийг 2016 оны 10 сарын 03-аас 10 сарын 08-ны өдрүүдэд Үндэсний Циркийн зүүн өргөтгөл дэх “Кроне Браухаус” ресторанд хүрэлцэн ирж бидэнтэй хөмт баярлахыг урьж байна.

 

Ингээд та бүхэнд Octoberfest-2015 шар айрагны баярын зурагнуудаас хүргэе.

 

 

Архи эрүүл мэндэд хортой

+21 -ээс доош насныханд  худалдахыг хориглоно

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)