Сайн чанарын улаанбуудайг тонныг нь 550 мянган төгрөгөөр авна

 

        Дархан-Уул аймгийн Залуучууд театрт "Намрын ургац хураалтын үйл явц, тулгарч буй тулгамдсан асуудал" сэдвээр салбар яамны сайд,газар хэлтсийн дарга нар нийт тариаланчидтай уулзалт зөвлөгөөнийг хийсэн. Тус зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн,ХХААХҮ-ийн Яамны газар,хэлтсийн дарга нар,Булган,Төв аймгийн засаг дарга,тариалан эрхлэгч  нарын төлөөллүүд оролцлоо. Намрын ургац хураалтын ажил улс даяар эд өрнөж байгаа энэ цаг үед тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг сонсож шийдвэрлэх, ХХААХҮ яамны цаашдын бодлого, шийдвэрийг танилцуулах зорилготой намрын ургац хураалт “Цаг үеийн тулгамдсан асуудлууд” 2016 тариаланчдын уулзалт болж байгаагаараа онцлогтой байлаа. Уулзалтаар улаанбуудайны үнийн асуудал хамгийн ихээр анхаарал татаж байсан юм. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн : Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангаас  нийт тариаланчдынхаа хөдөлмөрийн үр шимээр эх орныхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан сайн чанарын  улаанбуудайг 1 тонныг нь 560 мянган төгрөгөөр худалдан авахаа энэ уулзалтын үеэр илэрхийллээ.  Энэ жил ургац арвин байгаа учир улаанбуудайны нийт хэрэгцээгээ дотоосоо хангах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Тариаланчид буудай тариалах өртөг, үнэ тоног төхөөрөмж газар зүйн байрлалаас хамааран 320-480 мянган төгрөг болж байхад гурилын үйлдвэрүүд ХХААХҮЯаманд улаанбуудай авахаар ирүүлсэн үнийн  санал нь 315-440 мянган төгрөг байна. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Тариалан эрхлэгчид,гурил үйлдвэрлэгчидтэйгээ  яамны зүгээс ажлын хэсэг гарч удаа дараа уулзалтуудыг хийсэн. Тариалан эрхлэгчдийг дамжих сангаас сайн чанарын улаан буудайг 560 төгрөгөөр үнэлж авахаар тогтсон. 2,3,4-р зэргийн улаан буудайг чанараас нь хамаарч 540, 520 гэх мэт үнээр авна гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед 100 хувь мөнгийг нь олгох боломжгүй эхлээд 40 хувь , дараа нь 30,30 хувиар хувааж олгоно. Хүнд үед тариаланчдыг мөн ойлгож хамтарч ажиллахыг хүслээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)