“Хавдрын эсрэг үндэсний аян” Сэлэнгэ аймагт үргэлжилж байна

 

        ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, МҮОНРТ-ээс 6 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” 2016 онд 8 аймаг хүрч, орон нутгийн эрсдэлд бүлгийн хүн амын дунд хавдрын үзлэг оношилгоо явуулж, олон гэр бүлд аз жаргал бэлэглэж байгаа билээ. 

 

 “Хавдрын эсрэг үндэсний аян” 2016 оны үзлэг оношилгооны хаалтын үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт болж, уг үйл ажиллагаанд ХСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар, ХСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, ХСҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал О.Баяр, ХААН Банкны салбарын удирдлага хариуцсан захирал Ж.Ганбат, МҮОНТ-ийн Монголын мэдээ сувгийн захирал Ч.Батцэнгэл болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо. 

 

“Хавдрын эсрэг үндэсний аян” жилээс жилд өргөжин, хил хязгаараа тэлэхийн зэрэгцээ алслагдсан аймгийн ард иргэдийн хувьд үзлэг оношилгоонд цаг алдалгүй хамрагдан эрүүл мэндээ сахин хамгаалахад бодитой хөрөнгө оруулалт болдог юм.

 

 

Тус аяны эмч мэргэжилтүүдийн баг өнгөрсөн 5 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн 6000 гаруй  иргэнийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулснаас 15 иргэн хорт хавдартай нь оношлогдож эмчилгээгээ эхлүүлсэн хэмээн аймгийн ЭМГ-ын дарга онцоллоо. 

 

 “Хавдрын эсрэг үндэсний аян” нь хавдрын хожуу илрүүлэлтийн хувийг бууруулах, эрсдэлт бүлгийн хүн амын дунд эрт илрүүлгийн үзлэг оношилгоог эрчимжүүлэх, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг оношилгоо эмчилгээний чиглэлээр дадлагажуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг хавдраас урьдчилан сэргийлэх цогц ажлыг зохион байгуулах ажлыг өрнүүлсээр байна.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (59.153.112.111)

    2016-09-28

    гахай бямбаа тууний хорчин ах нь ЗА ЯАХАВ ТА НАР ТУР БУЛААЖ АВСАН ТЭР ЗАМААРАА ЗАЙЛНАА ГАЙГУЙ!!!!!