Туркэд онц байдлын хугацааг сунгана гэв

 

        Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр онц байдлын хугацааг сунгах саналыг тус улсын Аюулгүй байдлын албаны дарга дэвшүүлжээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хуралдааныг даргалж, долоодугаар сарын 15-нд болсон цэргийн эргэлт хийх оролдлого болон Сирийн талаарх Туркийн бодлого, терроризмтой тэмцэх гэсэн асуудлаар мэдэгдлээ гаргасан байна. Зургаан цаг үргэлжилсэн хуралдааны үеэр Турк улсад гурван сарын хугацаатай зарласан онц байдлын дэглэмийг сунгах санал дэвшүүлэв. Туркийн Үндсэн хуулийн дагуу онц байдлыг дээд тал нь зургаан сарын хугацаатайгаар зарлах боломжтой юм. Туркийн ардчилсан тогтолцоо болон Үндсэн хуулийн дагуу иргэдэд олгосон үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж болзошгүй ноцтой нөхцөл байдал үүссэн тохиолдолд онц байдал зарлах эрхийг Засгийн газарт олгосон байдаг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)