Монголын ахмадуудын өмнөөс хэлж анхааруулах, хичээнгүйлэн хүсэх хэдэн зүйл

 

        "Төрийн төлөө оготно боож үхнэ" гэдэг өгүүлбэр Монгол хүн бүрийг хатгаж, гижигдэх боллоо. Эргэн дурсахуй, олны үг ортой гэдэг үндэслэлээр, монголчуудын харамсал гутрал болоод байгаа зарим нэгэн жишээг тодрууллаа.

 

Нэгэн зүйл: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Шадар сайд Да.Ганболд, Их бага хурлуудын дарга Р.Гончигдорж, Монгол Улсын одоогийн Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж нарын нэр зохих хэмжээгээр Монгол төрийн гутамшигтай холбогдож байна. Би энэ эрхэмсэг ноёдыг гүтгэж гүжирдэх, гутаан доромжлох гэсэнгүй. Болоод өнгөрсөн бодит үнэнийг нэхэн дурсаж байна.

 

Дээр дурдагдсан эрхэмсэг ноёд биедээ Монгол төрөөс алдар гавъяаг нь үнэлж олгодог хүндтэй цол шагналуудаар шагнагдаад л ёстой чадаж байгаа юманд арга үгүй гэдгийг л нотолсон.

 

Нэгэн зүйл: 20-р тогтоол гэгч хэрэгжиж төгрөгийн ханш үнэлэмж нэг дахин унаж, бүх юмны үнэлгээ нэг дахин өссөн энэ тогтоолын хэрэгжүүлэлтээр богинохон хугацаанд БНМАУын БХЯ цэрэг дарга нараа гурван жил хооллож хувцаслах баталгаат нөөц нь үгүйрч хоосроод өлсгөлөн цэрэг армитай болсон. БНМАУын иргэний хамгаалалтын төлөвлөгөөгөөр болзошгүй дайн гарсан нөхцөлд Монголын ард түмнээ хооллож хувцаслах баталгаат нөөц нь мөн л үгүйрч хоосроод хүнсний дэлгүүрт бор давс, хатсан хар талхнаас өөр юмгүй болсон бодит үнэн түүх бий.

 

Нэгэн зүйл: Улсын банкинд байсан дөрвөн тн алтаа гадаадын банкинд шилжүүлээд казинод алдсан гэх нэрийн дор хувааж идэцгээсэн. Бас л Монгол төрийн гутамшиг. Нэгэн зүйл: Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн хүү илгээлтийн малчин болж, таван ханатай эрээн гэр барьж телевизээр сурталчлагдаад удалгүй малыг хувьчилж ХАА-н нэгдлүүд үгүйрэн хоосорсон. 1000 малаа нийгэмчлээд эх орныхоо хэрэгцээ шаардлагаар цагаачлагчдад өнчин ишиг ч олдоогүй юм. Одоо малчдын нөхөрлөл гэгч юмаар орлуулах санаархал хэрэгжих гэж байна.

 

Нэгэн зүйл: Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат цагаан торгон дээлийнхээ энгэрийг газрын тосоор мялаагаад л дээрээс нь “Алт хөтөлбөр” гэгч гайхамшгийг хэрэгжүүлж улам хөгжиж хүчээ аваад уул уурхай болон цэцэглэж лиценз нэртэй цаасаар 2006 онд хэвлэлээр мэдээлэгдсэнээр Монгол эх орныхоо газар нутгийн дөрөвний нэгийг гадаадын ханаж цадахаа мэддэггүй луйварчдад 60-100 жилийн хугацаагаар шилжүүлэн өгч, зарим хэсгийг хямдхан үнээр зарж баяждаг нь хэрээс хэтэрлээ.

 

Бидний өвгөд дээдэс Монгол эх орон, эх нутаг, усаа халуун амиараа хамгаалж, хойч үе бидэндээ бүрэн бүтэн хүлээлгэж өгч нялх ногоог ч тасдуулдаггүй, нүгэл гэж мөрдүүлэн хэвшүүлж хөх тэнгэр, хөрст дэлхийтэйгээ амь амьдралын баталгаа болгон хэрэгжүүлсэн нь түүхийн бодит үнэн. Одоо монгол хүн эх нутагтаа эзэн нь байж эрхэмсгээр хөл тавин гишгэх газар нутаг хязгаарлагдмал, малчид нүүдлийн МАА-гаа бэлчээрлүүлэх нутаг усгүйд хүрээд байгаа нь Монгол төрийн гутамшиг биш гэж үү.

 

Нэгэн зүйл: З.Энхболд Төрийн өмчийн хороон дарга байхдаа БНМАУ-ын 70 жилийн бүтээн байгуулалтыг цэнхэр, ягаан тасалбар гэгчээр халхавчлан өмч хувьчлал гэгчийгээ хэрэгжүүлж нураан устгасан.

 

Зарим зүйлээр жишээ болгоход, аж үйлдвэрийн нэгдэл нь олон мянган мэргэжилтэн ажилчдын бүтээлч халуун ам бүл болж ард түмнээ юугаар ч дутаалгүй бүрэн хангаж хөгжин цэцэглэж байсан. Тэр бүтээлч халуун ам бүл бүгдээрээ гудамжинд гарч хаягдаад үр хүүхдүүд нь “траншейн”-ы цолоор цоллогдон, эцэг эх нь архичин болон хувирч одоо ч үргэлжилсээр байна. Энэ бол Монгол төрийн нэгэн гутамшиг.

 

Нэгэн зүйл: Архи спиртийнхэн архиа үнэд хүргэн зарж борлуулах гээд бүр лонхон дээр нь их эзэн Чингисийнхээ дүр зургийг хэвлүүлэн тэр нь хог новштой хутгалдаж хаягдаж дээрээс нь золбин нохой, согтуу хүн сорьж байгаа нь Монгол төрийн нүгэлтэй гутамшиг.

 

Нэгэн зүйл: Монголын ардчиллыг С.Зориг гардан удирдаж ялалтад хүргээд цаашдын хөгжлийн чиг хандлагд гарч байгаа дутагдлын талаар шүүмжлэл дэвшүүлсэнийхээ төлөө адлагдаж хамтран зүтгэгчид нь гүтгэж С.Зоригийг ганцаардуулах байдалд оруулаад байх үед Монгол Улсын Ерөнхий сайд болж, ардчиллаа зөв гольдролд оруулж, хөгжүүлэх үүд хаалга нээгдэх нөхцөл нь бүрдэх хугацаа олголгүй шөнөд нь багтаан амь насыг хэрцгийгээр хөнөөж монголчуудад нөхөгдөшгүй гарз хохирол харамсал гутрал гунигийн хар сүүдэр учруулж, нөмөргөв. Ардчиллын үнэт зүйлс С.Зоригтой хамт хөнөөгдсөн нь батлагдлаа.

 

Монгол төр хэрүүлийн бузраар засал авахгүй бузартаж, нөгөө ардчилал маань Монголын ард түмэнд инээж ирсэн дайсан, намуудад шургалсан тахал болж хувирлаа.

 

Монгол сэтгэлгээтэй хоцрогдсон өвгөн миний бодлоор хуулийнхан энэ аллагын хэргээр мөрөөрөө гэмгүй хэн нэгнийг бүү хэлмэгдүүлээсэй. Нүдний боолт, чихний бөглөөгөө аваад жинхэнэ мөрдөгч шиг ажиллаасай.

 

Нэгэн зүйл: Монгол төрийнхөө гутамшгийг тоочоод барахгүй боллоо. Эцэст нь монголчууд минь нөхрөө зөв таньж, гашилсан сүү шиг болсон төрийнхөө гутамшгийг арилгацгаая.

 

Алдарт эхчүүдийн эрхийг хамгаалах “Энхийн өргөө” холбоо,

НҮТББ-ын удирдах зөвлөлийн тэргүүн Чой.

БЯМБАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • ЗОЧИН (202.9.44.35)

    2016-10-03

    АРДЧИЛАЛЫН ОН ЖИЛҮҮДЭД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРАА ТАТАН БУУЛГАН ҮҮДИЙГ ХААЖ АЖИЛЧДЫГ ГУДАМИЖНД ГАРГАН АЖИЛГҮЙ БОЛГОСОН ЭЛБЭГ ДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ КАЗИНО БАТТУЛГАДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ ЦОЛЫГ АХМАДЫН БАЯРААР ОЛГОЛООЭНЭ ШУДАРГУУ ТЭР ЖИЛ ТАГНУУЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НУУЦ МЭДЭЭДЛЭГЧ БАЙСАН САХАЛ БИЛЭГТИЙГ ЦАГДААГИЙН ДАРГА БОЛГООД ГЕНАРАЛ ЦОЛ ОЛГОСОН ЭНЭ ШУДАРГУУ ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЦЭРГИЙН ЦОЛЫГ АЖЛЫН АМЖИЛТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ ЖУРАМТАЙГ ТА САЙН МЭДЭЖ БАЙГАА ТЭГВЭЛ ОЛГОГДСОН ЦОЛНЫХОО ДАРААГИЙН ЦОЛЫГ АВАХ ХУГАЦАА БОЛСОН БАЙСАН АХМАДУУД ЦОЛОО АВЧ ЧАДАХГҮЙ ДАРГА БОЛООГҮЙ ГЭДЭГ ШАЛТГААР ЦЭРГИЙН Т ТЭТГЭВЭР ГЭГЧИД ГАРЧ БАЙГАА БҮХ ХҮН ДАРГА БОЛОХ БОЛОМЖ БАЙХГҮЙ БАЙХАД ЦОЛ ОЛГОХ ЖУРАМДАА ЗААСАНЫ ДАГУУ ОЛГОГДСОН ЦОЛНЫХОО ДАРААГИЙН ЦОЛ ОЛГОХ ХУГЦАА БОЛСОН АЖЛТАНУУДАД ЦОЛЫГ ЯАГААД ОЛГОЖ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ ДҮРЭМ ЖУРАМ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ШУДАРГА ТӨР ЮМ БОЛ ДАРГА БОЛООГҮЙ ГЭСЭН ШАЛТГААР ХУГАЦА БОЛСОНЧ ЦОЛ НЬ ОЛГОДООГҮЙ ЦЭРГИЙН ТЭТГЭВЭРТ ГАРСАН АХМАДУУДАД ЦОЛЫГ ОЛГООЧ ТЭР ЭНЭ АХМАДУД ТА НАРЫГ ДАРГА БОЛГОЖ АЛИВ ГЭЖ ГУЙГААГҮЙ ЛГОДСОН ЦОЛНЫ ДАРААГИЙН ЦОЛ ОЛГОДОХ ХУГЦАА БОЛСОН ЦОЛЫГ НЬ ОЛГОЖ ӨГӨӨЧ ГЭЖ БАЙНА ХИЙДЭГ АЖЛЛЛАА ХИЙСЭН ОЛГОДОХ ЦОЛ ОЛГОГДООГҮЙ ХҮМҮҮС ЦОЛЫГ ОЛГОХГҮЙ БОЛ ТЭМЦЭЛИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ ГЭДЭГЭЭ ДУУЛГАЯ ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧИНЬ ЗАРЛИГТ ЦЭРГИЙН ЦОЛИЙГ ХУГАЦАА АЖЛЫН АМЖИЛТААР ОЛГОНО ГЭСЭН ЗААЛТ БАЙЖ БАЙГАА ХҮНИЙГ ЭРХ МЭДЭЛ АЖИЛ АЛБАН ТУШААЛ ХӨРӨНГӨ ШИН ШҮТГЭЛЭЭР АРЬС ӨНГӨ ШАШИНААР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХЫГ ХОРИГЛСОН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТТАЙ БАЙХАА ШУДАРГА ЁС ЯРИДАГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ШУДАРГАЛ БАЙЯДАА

  • Д.Юндэн (103.229.122.199)

    2016-10-02

    Ардчилал угтаа зөв гэдгийг манай ард тумэн зөвөөр хулээн авсан .Уунийг ардчилагч нэр зуусэн хэдэн хун Оготоны хамараасч цус гаргаауй хувьсгал хийсэн гэж хөөрцөглөдөг.Ардчилагч гэдэг нөхдууд тумний итгэлийг зөв авч явж чадалгуй төр засгийн эрхийг 2 удаа өгөхд УЛС орныг ямархуу болгов.Өөрсдийн хэрэг бутэвэл болох нь тэр гэх хоноцын сэтгэлээр ачийг хариулаад өнөөдөр ч маргааш ч ирээдуйгуй Соогийн хэлснээр тараад дахин шинэчлэгдэх л улдлээ.Эй хөөрхий дур эсгэгч нар МИНь дээ

  • Д.Юндэн (103.229.122.199)

    2016-10-02

    Ардчилал угтаа зөв гэдгийг манай ард тумэн зөвөөр хулээн авсан .Уунийг ардчилагч нэр зуусэн хэдэн хун Оготоны хамараасч цус гаргаауй хувьсгал хийсэн гэж хөөрцөглөдөг.Ардчилагч гэдэг нөхдууд тумний итгэлийг зөв авч явж чадалгуй төр засгийн эрхийг 2 удаа өгөхд УЛС орныг ямархуу болгов.Өөрсдийн хэрэг бутэвэл болох нь тэр гэх хоноцын сэтгэлээр ачийг хариулаад өнөөдөр ч маргааш ч ирээдуйгуй Соогийн хэлснээр тараад дахин шинэчлэгдэх л улдлээ.Эй хөөрхий дур эсгэгч нар МИНь дээ

  • Д.Юндэн (103.229.122.199)

    2016-10-02

    Ардчилал угтаа зөв гэдгийг манай ард тумэн зөвөөр хулээн авсан .Уунийг ардчилагч нэр зуусэн хэдэн хун Оготоны хамараасч цус гаргаауй хувьсгал хийсэн гэж хөөрцөглөдөг.Ардчилагч гэдэг нөхдууд тумний итгэлийг зөв авч явж чадалгуй төр засгийн эрхийг 2 удаа өгөхд УЛС орныг ямархуу болгов.Өөрсдийн хэрэг бутэвэл болох нь тэр гэх хоноцын сэтгэлээр ачийг хариулаад өнөөдөр ч маргааш ч ирээдуйгуй Соогийн хэлснээр тараад дахин шинэчлэгдэх л улдлээ.Эй хөөрхий дур эсгэгч нар МИНь дээ

  • зоч (49.0.204.135)

    2016-10-01

    зоргийн аллага батүүлээр дамжин элбэгээр дайрч цааш хөврөв бололтой цааш нь дахиад хэнийг ноцох юм болдоо

  • содном (103.26.194.172)

    2016-10-01

    ЭЗХТЗ-ийн хүчинд хөдөлж, асар их алдагдалтай ажилладаг байсан тэртэй тэргүй тухайн үеийн ЗГ аваад чадахгүй болсон үйлдвэрүүдийг Жасрайн ЗГ-ын буруу хувьчилалаас болж дампуурсаныг яагаад бас л бусад руу бухаад байгаа юм бэ? Жасрайн ЗГ тухайн үед ХХК нэрээр өөрийн намынх л бол хэнд ч хамаагүй өгч,гаднах барилга байгууламжуудыг улсын мэдэлд авч үлдэн түрээсийн мөнгөөр нь төсөв бүрдүүлнэ гэсэн харалган бодлогоос болж Монголын үйлдвэрүүд бараг бүгд дампуурсан бишүү. 1998 оноос УИХ-д орж ирээд хамгийн анх Энхсайханы ЗГ-ыг огцоруул гэж хэлд орон Монголын төр засгаар тоглож төрийн хамаг албан тушаалд хүрсэн,Монголын бараг бүх компанд хувьцаа эзэмшидэг Н.Энхбаяр Монголын гутамшиг болж харагдахгүй байна уу? Хуучин байшингаа нурааж шинэ байшин барих зураг төсөл нь 2 жилийн өмнө гарчихсан байшин заавал тэр 7-1нд шатаж,түүнийг зогсоох нэрийн дор 5-ын 5н хүний амь золисон Н.Энхбаяр,С.Баяр,МӨНХ-Оргил,Ц.Нямдорж нар Монголын гутамшиг биш гэжүү. Засгийн эрх авахаараа л стэндбай хөтөлбөрт хамрагдаж бусдаар ЭЗ-аа удирдуулсан нэр зүүн ард түмнээ ядууруулж өөрсдөө оффшор бүсэд хөрөнгөө нуутлаа баяждаг гишүүдтэй нам Монголын гутамшиг болж харагдахгүй байна уу? Хүүхдүүдийнхээ мөнгийг тонож,оюутан залуусынхаа мөнгийг хасаж,цалин тэтгэвэр нэмэхгүйгээ зарлачихсан,гэр бүлийн хүчирхийлэлийн хууль,өндөр настны хамтын тэтгэврийн хууль зэрэг ард түмэнд хэрэгтэй хуулиудыг буцаачихсан,валютын ханшаа алдчихсан,ЭЗ-аа яаж авч явахаа мэдэхээ байчихсан, ОУВС-гийн СТЭНДБАЙ-гаас өөр зам олж харахаа байчихсан ЗГ,нам Монголын гутамшиг болж харагдахгүй байна уу? Энэ мэтчилэн тан шиг Монголын гутамшигийг тоочоод байвал таны энхрий хайрт МАН-ын нэр л илүү их гарах юм шиг байна даа. Бямбаа гуай минь жинхэнэ үнэнийг хойч үеэс бүү нуух гэж оролд тэд тэртэй тэргүй одоо биш гэхэд хожим мэдэх л болно гэдгийг санацгаа.Танд эрүүл энхийг хүсэе.

  • содном (103.26.194.172)

    2016-10-01

    4 тн алтаар казино тоглож алдан улсын сан хөмрөгийг хоосолсон хүмүүс нь тухайн үед МБ-ны Е байсан Чулуунбаатар тэргүүтэй МАН-ын гишүүд байсан гэдгийг яагаад дурдаагүй мөртлөө хаа хамаагүй улсыг гүжирдээд байгаа юм бэ? Нэгдэл нэрийн дор ард түмний хөрөнгийг хураан авч эхнэрээ төрөхөд ганц төлөг гаргаад идчих,аяга сүүтэй цай дураараа чанаад уучих мэдэлгүй өрөвдөлтэй амьдарч ирсэн ард түмэндээ малыг нь,орон сууцыг нь,зэргэлдээ сумынхаа хүнтэй гэр бүл болж амьдарч болдоггүй байсан хүнд гадаад паспорт гэгчиийг олгож ард түмэндээ хүн гэдгийг ойлгуулж өгсөн нь буруу юм гэжүү?Харин ч үүний хүчинд 70 жил 25 сая хүргэх гээд чадаагүй мал 20-иодхон жилд 50 сая болтлоо өсөөд ирэхээр МАН-ын шунал ихдээд" малчдын нөхөрлөл" гээч юмыг бас л МАН санаачилсан гэдгийг яагаад ард түмнээс нуугаад бусад руу чихээд байгаа юм бэ? Монголын баялагийг гадныханд ямарч ашиггүй гэрээгээр өгч тэднээс зээл нэртэй мөнгө авч баяждаг бүхэл бүтэн бүлэглэл бий болсны ихэнх хүн, удирдагчид нь бас л МАН-ынхан шүүдээ. Тухайн үед Эрдэнэтийг өөрийн хувийн өмч шиг үзэж хэрэглэж байсан найз Отгонбилэгийгээ дахин Эрдэнэтийн даргаар томилуулахын тулд Д.Ганболдыг 7-гийн 7 удаа буцааж байхад,1998-10-03-ны өглөө хүртэл ямар хэвлэл,мэдээлэл дээр С.Зоригийг ЕС болно гэсэн мэдээ байсан юм бэ?

  • содном (103.26.194.172)

    2016-10-01

    Чой.Бямбаа гуай танаас асуух хэдэн зүйл байна.Таны бичсэнээс харахад таны бага нас Монголчууд хувийн өмчтэй үед,залуу нас чинь армид бүх хүнсний зүйлээ засгаас нормоор хангуулж амьдарч байсан хүн юм шиг байна.Тийм учраас өөрийн хүчээр хоол ундаа олж идэж чадахгүй болохоороо шинэ юм бүхнийг үзэн ядаж яахаа мэдэхгүй болчихсон зөнөж буй өвгөн бололтой.Тэр энхрий хайрт намыг чинь 70 жил чирж явсан юунд ч дийлдэхгүй гэж бодож итгэж байсан аварга том АВРОРА"ЗХУболон ЭЗХТЗ"тарж бутраад хүнийг байтугаа өөрсдийгөө тэжээж чадахгүй болсон учраас социалист системийн орнууд бусдын идэш болохгүйн тулд өөр өөрсдийн замыг сонгоцгоосон. Тэдний нэгэн адил манай улс ч гэсэн АРДЧИЛАЛ гэдэг энэ замыг сонгож,20-р тогтоолын хүчээр тухайн үеийн хүнд хямралыг даван туулсан юм. Тухайн үеийн МАХН таны хэлж магтах гээд байгаа тэр улсын нөөц гэдгийг чинь бүр карт март хэрэглэж байж 2-хон сая хүнийг арай гэж 2 жил хиртэй өл залгуулсан юм шүүдээ. Таны магтах гээд байгаа энхрий хайрт МАН чинь92-96 онд засаг барихдаа ОУВС-тай нийлж улсын ЭЗ-ийг яаж унагасныг та мартчихаа юу?аль эсвэл санахыг хүсэхгүй байна уу?

  • Шаравдорж (139.5.217.154)

    2016-10-01

    Галзуу хүний өчил байнаа.

  • (202.9.40.53)

    2016-10-01

    төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг тэнэг үгийг хэн зохиосон юм бол доо. Монгол хүн төрийнхөө төлөө боож үхэхгүй тэгээд энэ төр засаг надад хамаагүй гээд элгээ тэврээд суух болж байна уу.

  • иргэн (103.229.122.100)

    2016-10-01

    Хэнийг нь муулж хэнийг магтах гэсэн юм болдоо Бямбаа гуай.Малчдыг малтай иргэдийг орон сууцтай.иргэдээ хэн газартай болгосныг мартаж.Муулах хүмүүсээ бас орхичихож.Өвилгыг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн Энхбаяр хаачив.АНын ЕСд дэвшүүлсэн хүний нэрийг удаа дараа буцааж найз Отгонбилэгээ ЭРДЭНЭТИЙН ЗАХИРАЛАА ДАХИН ТОМИЛУУЛАХ ГЭЖ зүтгэсэн Багабаньнд ч Зоригийн хэрэгтэй холбоотоб гэж бодогдсонгүй юу.УБын газарыг зарж баяжсан Н.Энхболд хаачив_7-р сарнын нэгний хэрэгт зайлшгүй холбоотой олон хүний амиар тоглосон Мөнх-Оргил,Баяр хоёр алга.МАН түүнийг бишрэгчидэд эрдэнэт хүний амь хамаагүй гэжүү.Одоо татвар нэмнэ,хүүхдийн мөнгийг хасна,оюутны 70 ыг олгохгүй,оюутанууюыг явган гүйлгэн.төрийн албан хагчидыг цомотгоно гэж буй ЗГ сайхан харагдаж байна уу