Гадаад харилцааны сайд Ц.Мөнх–Оргил БНСУ-д ажлын айлчлав

 

        Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх–Оргил 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийв. Тэрээр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэтэй албан ёсны хэлэлцээ хийж Монгол, Солонгосын харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

 

Бидний ойр дотно түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг болохыг сайд Ц.Мөнх-Оргил нотолж,  хоёр улсын “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт бэхжүүлэхийг чухалчлав. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улстай тогтоосон харилцаагаа эрчимжүүлэн хөгжүүлэх хүсэлтэйгээ нотолж, олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

 

 

Сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-ын Стратеги, сангийн тэргүүн дэд сайд Чой Сан Мог, БНСУ-ын ЭКЗИМ банкны Ерөнхийлөгч Ли Док Хүн, КОЙКА-гийн Ерөнхийлөгч Ким Ин Шик нартай тус тус уулзаж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг богино хугацаанд даван туулж, тогтвортой хөгжлийг хангахад БНСУ-тай хөгжүүлж буй эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Монголын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэхэд БНСУ-ын туршлага, технологийг нэвтрүүлж, хувийн хэвшлийн хэлхээ холбоо, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа хоёр тал нотлов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (27.123.214.107)

    2016-10-01

    Bizgui bogoh talaar anhaarch uzeech