М.Шараповагийн эрхийг 15 сараар хасчээ

 

        Лозанна хот дахь спортын Арбитрын шүүх Мария Шараповагийн асуудлыг хэлэлцэн теннис тоглох эрхийг нь 15 сараар хассан байна. Спортын арбитрын сайтад мэдээлснээр, олон улсын сэргээшийн эсрэг байгууллага мельдони эмтэй холбоотойгоор теннисчин бүсгүйн эрхийг хоёр жилээр түдгэлзүүлснийг 15 сар болгон бууруулжээ. Мария Шараповаг Мельбурн хотноо өнгөрсөн нэгдүгээр сард эхэлсэн Австралийн нээлттэй тамцээнд оролцох үедээ сэргээш хэрэглэсэн хэмээн буруутгасан билээ. Тэрбээр олон улсын спортын Арбитрын шүүхэд давж заалдсан юм. Шүүхийн шийдвэр ёсоор Мария Шараповагийн тоглох эрхийг түдгэлзүүлсэн хугацааг энэ оны нэгдүгээр сараас эхлэн тооцжээ. Улмаар теннисчин бүсгүйн спортын эрх 2017 оны дөрөвдүгээр сард нээлттэй болох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)