Микроны жолооч зөрчлөө давтвал торгоно

 

        Насжилт нь дууссан микротой иргэд хулгайгаар тээвэрлэлт хийх тохиолдол буурахгүй байгааг нийслэлийн Автотээврийн газраас мэдээлж байна. Хулгайгаар тээвэрлэлт хийвэл эхний удаад Авто тээврийн тухай хуулийн 23.1.4-ийн дагуу 5-30 мянган төгрөгөөр торгоно. Харин хоёр дахь удаа тээвэрлэлт хийж баригдвал тухайн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /576 мянган төгрөг/ мөнгөөр торгууль оногдуулах аж. Энэ оны наймдугаар сарын 1-нээс 176 микрог нийтийн тээврийн үйлчилгээнээс бүрмөсөн чөлөөлсөн байна. Улмаар шаардлага хангасан 48 микрог үйлчилгээнд явуулахаар болсон юм. Микроны орон зайг стандартын шаардлага хангасан том болон дунд оврын автобус орлоно гэж мэдэгдээд байгаа билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.21.111.43)

    2016-10-20

    1r khoroolol 3,4r khoroolloor yavaad bga mikronuudiig boliulaachee gargasan shiidver chini kheregjikhgui bnashuu khotiin dargaa