Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээний талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр /2016.10.16/ Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ХК-тай хийсэн гэрээний талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

 

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэлийн бага хурлын эхэнд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Цемент шохой” ХК-тай шохой худалдах, худалдах авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд 2016-2021 онуудад жил бүр 36.000 тонн шохой нийлүүлэх бөгөөд урьдчилгаа төлбөр нь гэрээт таван жилд нийлүүлэх барааны нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 15,258,204,000,000 байна гэж заасан байна. Урьдчилгаа төлбөрийг тухайн жилийн эхний сард багтаан худалдагчид төлнө гэж заасан уг гэрээнд худалдагч талыг төлөөлж Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдор, санхүү хариуцсан захирал С.Уранчимэг, ерөнхий нягтлан бодогч С.Тунгалаг, хуульч Ч.Алтантогос, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаас ерөнхий захирал Ц.Даваасүрэн, тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нар гарын үсэг зурсан байна гэж мэдэгдлээ.

 

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. 2016-2021 оныг хамарсан уг гэрээний урьдчилгаа төлбөр нь гэрээт таван жилд нийлүүлэх барааны нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 87,119.999,638,80 төгрөг бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс тав хоногт багтаан худалдан авагч талд шилжүүлнэ гэж заажээ. Уг гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаас ерөнхий захирал Ц.Даваасүрэн, тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нар гарын үсэг зурсан байна.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны эхний найман сарын байдлаар улсад дөнгөж 20.3 тэрбум төгрөгийн татвар төлсний цаад учир нь ийм нууц гэрээнүүд хийсэнтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэллээ. Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (119.40.98.162)

    2016-10-18

    УИХ-ын Төрийн хяналт шалгалтын байгууллага хаа байна

  • (112.72.15.66)

    2016-10-18

    Чингис,Самурай бондын мөнгийг банканд байршуулаад, банкнд байршсан бондын мөнгөөр Эрдэнэт үйлдвэрийг авсан дүр зураг харагдаж байна.Одоо Эрдэнэтийн мөнгөөр буцаан төтөлт хийгдэж байна. Энэ луйвраа зогсоо мафийн бүлэгээ. Нямдорж гуайг дэмжиж байна.Ажиллаад бай,ажиллаад бай, танд итгэж байгаа шүү

  • (202.21.120.66)

    2016-10-18

    Даваацэрэн, Шинэбаатар 2-н хийж байгаа ажил та нар засаг авангуут хяналтаа тавих ёстой байсан хаашдаа солигдоно тэрнээс өмнө идэж ууяа гэсэн бодол байх сайн шалгах хэрэгтэй Да. Ганболдыг ТУЗ-н дарга болгох гэж байгаа гэсэн тэгвэл жинхэнэ дампуурал болно шүү

  • од (103.212.117.225)

    2016-10-17

    эрдэнэтийг чадвартай хүмүүсээр шалгуулаачээ эсвэл зориуд илрүүлэхгүй байна уу