В.Путин: ОХУ зарим оронтой сөргөлдөх бодолгүй байна

 

        “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад Орос улс хөндлөнгөөс оролцож байна” хэмээн барууны хэвлэл болон Вашингтоны эрх баригчид шүүмжлэх болсон билээ. Энэ талаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 16-нд Энэтхэгийн Гоа хотод БРИКС-ийн орнуудын удирдагчдын дээд төвшний VIII хурлын үеэр мэдээлэл хийжээ. Тэрбээр “ОХУ зарим оронтой сөргөлдөх бодолгүй байна. Энэ нь терроризмд цохилт өгөх, ажлын үр дүнд нөлөөлөх болно. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хоёр орны харилцааг нааштай шийдвэрлэх арга зам эрэлхийлнэ” гэснийг “Итар-Тасс” агентлаг онцоллоо. Мөн Оросын Засгийн газрын захиалгаар интернэт сүлжээнд халдсан, Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон гэж АНУ-ын Аюулгүй байдлын яам, Үндэсний тагнуулын алба энэ сарын эхээр мэдэгдсэнийг няцаасан байна. Оросын эсрэг мэдэгдэл хийсэн Америкийн дэд Ерөнхийлөгч Жосеф Байдены байр суурийн талаар В.Путин “Вашингтон хэдэн зуун сая ам.долларыг эсрэг талаа тагнах, хяналт тавих ажилд зарцуулдаг. Гэхдээ төрийн дээд албан тушаалтан нь энэ үйлдлээ батлан хэлж буй нь сонирхолтой юм. Манай хоёр орны харилцаа энэ мэт Вашингтоны одоогийн эрх баригчдын үзэл суртлын золиос болж буйд эмзэглэж байна. Москва Вашингтоны харилцаа тасалдаж буй нь Сирийн хямралаас үүдээгүй болохыг онцолъё. Харин АНУ өөрсдийн дотоод бодлогоо олон улсад хүчээр тулгаж буйтай холбоотой” гэжээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (103.57.95.195)

    2016-10-19

    Бодит үнэнийг товч бөгөөд тодорхой хэлсэн байна шүү.

  • zochin (203.91.115.41)

    2016-10-19

    jinhene er hun shdee