Сонгинохайрхан дүүрэгт МАН нам илт давуу ялалт байгууллаа

 

        Сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд иргэдийн идэвхи сул байснаас зарим газар ирц хүрээгүй тул санал өгөөгүй иргэдийн саналыг нэмж авахаар болоод байгаа билээ. Албан бус мэдээгээр нийслэлийн төвийн таван дүүрэгт МАН, АН –ын авсан санал хол зөрөөгүй яваа ажээ. Харин Сонгинохайрхан дүүрэгт МАН илт давуу ялалт байгуулаад байгаа. Одоогоор 12 хороонд ирц бүрдэж дүн гарсан бол нэг хороонд АН олонхийн дэмжлэг авч 11 хороонд МАН хол илүү саналаар ялалт байгуулсан байна. Нийт 41 мандаттай Сонгинохайрхан дүүрэгт энэ төлөв өөрчлөгдөхгүй гэдгийг ажиглагчид хэлж байгаа юм. Учир нь ирц хүрээгүй шалтгаанаас сонгуулийн дүн эцэслэн гараагүй ч МАН-ын нэр дэвшигчид хэдэн мянган сонгогчоор илүү дэмжлэг аваад байгаа ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • БАЯНГОЛЫН ИРГЭН (103.212.118.26)

    2016-10-20

    СОНГИНОХАЙРХАНЧУУДДАА БАЯР ХҮРГЭЕ. БАЯНГОЛ ШИГ ЭРДЭНИЙН ВАНТ УЛС БОЛЧООГҮЙ ЭРҮҮЛ, УХААЛАГ СОНГОЛТ ХИЙСЭНД БАЯРЛАЛАА.