Нийслэлд дахин сонгууль явуулахгүй

 

        Сум, дүүргийн ИТХ 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр улс орон даяар явагдаж дууссан. Сонгуулийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж өнгөрсөн талаар СЕХ мэдээлэл хийлээ. 

 

Энэ удаагийн сонгуулиар  19 аймгийн 57 тойрог, 78 хэсэгт дахин санал хуралт явуулахаар болжээ. Нийслэлд дахин санал хураалт явагдахгүй бөгөөд сонгогчдын нэрсийн жагсаалт өөрчлөгдөхгүй гэлээ. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд нийт сонгогчдын 54.8 хувь нь оролцож саналаа өгчээ. Орон нутгийн хэмжээнд 62.7 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 45.2 хувьтай байна гэсэн дүн мэдээлэл гарсан байна.

 

Ирц хүрээгүй учраас нэмэлт санал хураалтыг энэ сарын 23-нд зохион байгуулахаар болсон. Энэхүү нэмэлт санал хураалт 135 тойрог дээр явагдана. Мөн 19 аймгийн 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн учраас дахин санал хураалт явуулна. Энэ санал хураалт энэ сарын 29-ны өдөр дахин санал хураалт явагдаж юм байна” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (139.5.218.232)

    2016-10-20

    ЗӨВ ШҮҮ