Г.Ариунбаатар ”Чингис хаан” одонгоор шагнуулна

 

Чингис Хаан"  одон нь Монгол Улсын дээр, тэргүүн зэргийн одон юм. Энэ сарын 31-нд Монгол бахархалын өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. Эл өдөр тус одонг авахаар тодорсон эзэнд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд гардуулдаг уламжлалтай. Энэ жил "Чингис хаан" одонгоор  Монгол Улсын Гавъяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар шагнуулахаар тодорлоо.

 

Г.Ариунбаатар нь монгол дуучны авъяас чадварыг дэлхий дахинд харуулж Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжид олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж, 23-хан насандаа Гавъяат цол хүртсэн билээ. 

 

Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталсанаар “Чингис хаан” одонг олгож эхэлсэн байдаг. 

 

"Чингис хаан" одон нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх дэлхийн бусад оронд сурталчилан таниулах их үйлсэд хувь нэмрээ оруулсан иргэнд олгодог юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Наранцэцэг (202.179.23.29)

    2016-10-22

    Тийшдээ.Урлагийн олимпод Монгол соёлоороо улсынхаа нэрийг гаргасан хүндтэй хүмүүс хамтлагууд байгаашдээ.Монголыг хэдэн тамирчин, дуурийнхан, сумочид эзэгнэхээрээ нэг боллоо.

  • Доржоо (202.179.23.29)

    2016-10-22

    Нордог гуайг дэмжиж байна.Харийн соёл шүтэж мянга дуулаад харийн л юм шүү дээ.Наадах чинь харийн сүмийн гаралтай хэдхэн зуун жилийн настай соёл.Тэгээд ч Чайковскийн уралдаан зөвхөн соц орны хүрээний жижигхэн уралдаан.Сайндаа хэдэн Италчууд ирж оролцоно.Манай уртын дуучид хөөмийчид наадхыг чинь дагуулахгүй.Дээр дооргүй нэг их дуурь ойлгодог тэдэн дунд төрсөн юм шиг өрөвдэлтэй улсууд.Одоо болноо наад Ариунбаатар чинь.Урлагийн олимпод Монгол соёлоороо улсынхаа нэрийг гаргасан их авьястануудаа бас шагнах хэрэгтэйшдээ.Манайд байгаа төсвөөс санхүүждэг гол театруудаа хар.Бүгд харийн нэртэй.Опера, драма гээд.Ингэлээ гээд дэлхий Монголыг зөвөөр ойлгохгүй.Хүний юм хүнийх л байдаг.Бид аугаа их гүрний үр сад.Өөрийнхөө юмаа л өөднь татах хэрэгтэй.Ингэж байж хуучин байр сууриа эзэлнэ.Хэл соёл үгүй бол үндэстэн мөхнө гэдгийг бүү мартагтун.Ёстой зуун хувь санал нийлж байна