Ким Мён Рун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан өнөөдөр БНСУ-ын Өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, радио давтамж хөгжлийн хорооны дарга Ким Мён Рюн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан уулзалтын эхэнд Монгол–Солонгос хоёр улсын найрсаг харилцаа нь хамтын ажиллагааны олон талт хэлбэрээр нийгмийн бүхий л салбарт үр дүнтэй хэрэгжиж буйд талархал илэрхийлээд Монгол Улс болон БНСУ хооронд мэдээллийн технологи, харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, контент, оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал, мөн Монгол Улсад олон улсын чанар стандартын шаардлага хангасан телевизийн цамхаг бүтээн байгуулах талаар ярилцлаа. 

 

БНСУ-ын Өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, радио давтамж хөгжлийн хорооны дарга Ким Мён Рюн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгаланг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд дэвшүүлсэн санал, цаашдын хамтын ажиллагааны тухайд судлан үзэж, бодит ажил хэрэг болгох тал дээр мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж, бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. 

 

Уулзалтад БНСУ-ын талаас тус байгууллагын контент үйлдвэрлэлийг дэмжих газрын дарга Ким Ён Мин болон албаны бусад хүмүүс байлцав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)