“Хүүхэд хөгжил-2016” судалгаа Хөвсгөл аймагт эхэллээ

 

Хөвсгөл аймаг  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийнсангийн хөтөлбөрт аймгаар сонгогдон 2012-2016 онуудад олонтөрлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байгаабилээ. Энэ ажлын хүрээнд 2016 онд Хүүхэд хөгжил судалгаагҮндэсний Статистикийгн Хороо болон НҮБ-ын Хүүхдийн сангийнтехник, арга зүйн зөвлөмжтэйгээр Хөвсгөл аймгийнСтатистикийн хэлтэс зохион байгуулж ажиллахаар болжбэлтгэл ажлаа хангаж дууслаа.  Судалгааг орон нутагтаазохион байгуулах судлаачдын багийг сурган бэлтгэж,дадлагажуулж өнөөдөр Мөрөн сумаас “Хүүхэд хөгжил 2016” судалгааг эхлүүлж байна.  

 

Энэхүү судалгааг амжилттай зохион байгуулсанаар  Хөвсгөл аймгийн хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд,боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ХДХВ,ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг судалж, аймаг, орон нутгийнтүвшинд цаашдын бодлого, хөтөлбөр боловсруулахад шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг бийболгох чухал  ач холбогдолтой.

 

2016.10.21-ээс 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх “Хүүхэд хөгжил 2016” судалгаанд Хөвсгөл аймгийн 23 сум,тосгоноос түүвэрлэгдсэн өрхүүд хамрагдана. Нийт 5  хэсэг  болон хуваагдан  ажиллах судалгааны баг нэг суманддунджаар 3 хоног ажиллахаар төлөвлөж байна. Хэрвээ иргэн танайхаар “Хүүхэд хөгжил 2016” судалгааны багочвол талархан хүлээн авч хамран ажиллах бололцоогоор хангаарай. Энэ нь аймгийн хөгжил болоод цаашлаадулс орны тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх оновчтой гарцийг олоход таны оруулж байгаа үнэтэйхувь нэмэр болно гэдгийг аймгийн Статистикийн хэлтэсийн мэргэжилтнүүд хэлж байна. Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд үйл ажиллагааны нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Хүүхэд хөгжил 2016”  судалгаанаас гарсан зөвлөмжийг салбар бүрийн үйл ажиллагаатай уялдуулж хүүхдэд ээлтэй орон нутаг болох зорилтоо бүрэн хэрэгжүүлж ажиллана. Цаашид Үндэсний Статистикийн хорооноос тусгайлсан сургалтад хамрагдаж, мэргэжлийн арга зүйгээр бэлтгэгдсэн эдгээр судлаачдынхаа  нөөцийг  аймгийнхаа хөгжлийн төлөөх үйл ажиллагаанд дайчлан  хамтран ажиллах боломжтой болсонд олзуурхаж байгаа бөгөөд   Хөвсгөл аймагт үр дүнтэй үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн НҮБ-ийн Хүүхдийн Сан, Үндэсний статистикийн хорооны хамт олонд баярлаж байгаагаа” илэрхийлсэн юм.

 

Үндэсний статистикийн хороо, НҮБ-ийн хүүхдийн сангийн ивээлээр явуулах энэхүү  судалгаа нь өмнө нь  2012 ондхийгдэж байсан бөгөөд энэ удаагийн “Хүүхэд хөгжил 2016” давтан судалгаа  хийгдсэнээр  эхний   мэдээллийгшинэчлэх, баяжуулах, дэлхийн дээд хэмжээний тунхаглал, хөтөлбөр болон Монгол Улсын эрх зүйн баримт,бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг дүгнэх, үнэлгээ өгөхөд чиглэгдсэнээрээ илүү өргөн хүрээтэй  үйл ажиллагаа  гэж дүгнэж байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)