10 дугаар сарын 23, 24-ний өдөр архи согтууруулах ундаа худалдахгүй

 

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай    А/744 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал,  түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амарна. Тус захирамжийн хүрээнд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтын өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас  нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)